Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст энэ долоо хоногт буюу 2019 оны зургадугаар сарын 10-14-ны өдрүүдэд нийт 1032 дуудлага ирснээс зам тээврийн ослын шинжтэй 699 дуудлага, мэдээллийг хүлээн авч шалгав.
Осол, хэргийн улмаас Улаанбаатар хотод 40 хүн гэмтэж, нэг хүн амь нас хохирсон, орон нутагт мөн зам тээврийн ослын улмаас таван хүний амь нас хохирсон хэрэг гарчээ.
Хүүхэд гэмтэж бэртсэн 15 дуудлагын дийлэнх хувь нь эцэг, эх асран хамгаалагчийн буруутай үйлдэл буюу хүүхдийг буруу тээвэрлэсний улмаас гурван хүүхэд, унадаг дугуйтай хоёр хүүхэд хөдөлгөөнд оролцож эрүүл мэндэд нь хохирол учирсан байна.
НОЦТОЙ ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛУУДААС ДУРДВАЛ:
- Төв аймгийн Батсүмбэр сум Нарстай гэх газар энэ сарын 11-ний 21:31 цагийн үед /сумын төвөөс зүүн урагш 8 км/ асфалтан замд Тоёота приус маркийн автомашины жолооч Б нь Төв аймгийн Батсүмбэр сумын иргэн 59 настай, эрэгтэй, О-г мөргөж амь насыг хохироосон.
- Энэ сарын 11-ны 15:10 цагийн үед Дорнод аймгийн Чойбалсан сумын Баян-Нуур гэх газар /аймгийн төвөөс хойш 20 км-т/ шороон замд Lexus-470 маркийн автомашины жолооч БНХАУ-ын ӨМӨЗО-ны иргэн Т -тэй хамт явж байхдаа автомашинтай нь онхолдож, зорчигч БНХАУ-ын ӨМӨЗО-ны иргэн 52 настай, эрэгтэй П нас барсан.
- Энэ сарын 13-ны 08.00 цагийн орчим Булган аймгийн Хангал сумын нэгдүгээр багийн нутаг Оросын гарам гэх газар /Сумын төвөөс урагш 5км-т/ шороон замд Hyundai Avante XD маркийн автомашинтай жолооч онхолдож, жолооч, 29 настай, эрэгтэй О нас барсан.
- Энэ сарын 13-ны 04.10 цагийн орчим Төв аймгийн Цээл сумын Хүүлээ хан тавдугаар багийн нутаг Шийтэр гэх газар /Сумын төвөөс зүүн тийш 4км-т/ шороон замд Мустанг-5 маркийн мотоцикл онхолдож, 23 настай, эрэгтэй Б нас барсан хэрэг гарчээ.
Э.АРИУН
Холбоотой мэдээ