Согтуурсан үедээ өндрөөс унаж амиа алджээ. Хан-Уул дүүргийн арваннэгдүгээр хороонд байрлах "Делта констракшн” компанийн барилга дээрээс хүн унаж нас барсан гэх дуудлага цагдаагийн байгууллагад иржээ.
Мэдээллийн дагуу шуурхай бүрэлдэхүүн хэргийн газарт ажиллаж шалгалтын ажиллагаа явуулахад "Буянт-Ухаа" хороололд оршин суух хаягтай, 28 настай эрэгтэй Ж нь унаж амь насаа алдсан байжээ. Хэргийг тус дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтэст үргэлжлүүлэн шалгаж байна.
Э.АРИУН
Холбоотой мэдээ