Мэдэгдэл | News.MN

2019 оны 6 дугаар сарын 14, Улаанбаатар хот – Өнөөдөр зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр "Шүүгчийн захирамжаар Мобиком Корпорацийн бүх дансны зарлагын гүйлгээг зогсоолоо" гэсэн гарчиг бүхий ташаа мэдээлэл цацагдсан тухайд Мобиком Корпорацийн зүгээс албан ёсоор залруулга хийж байна.

Мобиком Корпорацийн аливаа дансны орох, гарах гүйлгээг зогсоогоогүй, ямар ч дансыг хаагаагүй бөгөөд манай компанийн санхүүгийн бүх ажиллагаа хэвийн үргэлжилж байгаа болно. Түүнчлэн оффисын байрны түрээстэй холбоотой Монтрейд ХХК болон Ньюком Проперти ХХК-ийн хооронд үүссэн асуудал нь Баянгол дүүргийн Иргэний Хэргийн Анхан Шатны шүүхэд шалгагдаж байгаа бөгөөд эцсийн шийдвэр хараахан гараагүй байна.

Гэтэл, уг асуудалтай холбогдуулан, Чингэлтэй дүүргийн Иргэний Хэргийн Анхан Шатны Шүүхийн шүүгч Мобиком Корпорацийн зарим дансны зарлагын гүйлгээг зогсоох захирамжийг 2019 оны 6 дугаар сарын 7-нд гаргасан байх тул Мобиком Корпораци нь хуулийн дагуу уг захирамжид гомдол гаргасан байгаа болно.

Мобиком Корпораци нь Монтрейд ХХК-тай ямар нэгэн гэрээ байгуулаагүй бөгөөд Монтрейд ХХК-тай аливаа төлбөр төлөх харилцаанд орох эрх зүйн үндэсгүй болохыг дахин албан ёсоор мэдэгдэж байна. Мобиком Корпораци нь өмнөх мэдэгдэлдээ дурдаж байсанчлан, сүүлийн 12 жилийн хугацаанд Монтрейд ХХК-ийн өмчлөлийн байрыг тухайн компанитай дамжуулан түрээслэх гэрээ бүхий Ньюком Проперти ХХК-иас гэрээний үндсэн дээр түрээсэлж байсан ба гэрээний төлбөрийг цаг тухай бүрд нь төлж байсан болно.

Ньюком Проперти ХХК нь Мобиком Корпорацийн оффисын байрны түрээс, засвар, үйлчилгээг хариуцан ажиллах гэрээтэйн хувьд Монтрейд ХХК болон бусад түрээслэгчидтэй гэрээ байгуулан, манай байгууллагын өмнөөс төлбөр тооцоотой холбоотой харилцааг гүйцэтгэх үүрэгтэй юм.

Монтрейд ХХК болон Ньюком Проперти ХХК-ийн хооронд байгуулсан гэрээнээс үүдэлтэй маргаан шүүхээр эцэслэн шийдвэрлэгдээгүй байхад, гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлж ирсэн эцсийн түрээслэгч болох Мобиком Корпорацийн нэр хүндэд халдсан хууль бус, ташаа мэдээлэл удаа дараа цацагдаж байгаад гүнээ харамсаж байна.

Мобиком Корпорацийн эрхэм хэрэглэгч, харилцагчид Та бүхнийг эдгээр ташаа мэдээлэлд автахгүй байхыг хүсье.

Мобиком Корпораци ХХК

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
20
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

11 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-06-14 81.185.163.7

Дандаа буруугүй гэх юм яасан энэ улс орон яаж аөгжих вэ дээ чааваас гэж

Avatar

Зочин 2019-06-14 124.158.92.16

Шуналтаж байгаад түрээслэгчээ алдчихаад өшөө авалт хийж байгаа юм байх даа. Гэрээний хугацаа дуусахад үнээ учиргүй нэмнэ гэж байгаад түрээслэгчээ алдсан юм гээ биз дээ. 2 компанийн хоорондын хэрүүлээ тэр шүүхээрээ л шийд л дээ. Битгий ард түмнийг оролцуулах гээд бай. Ард түмэнд нэг компани нь түрээсийн төлбөрөө авна уу, авахгүй байна уу огт падлий байхгүй.

Avatar

jjj 2019-06-14 202.126.89.70

dawaama gej muuhai shunaltai awgai baidag ene komoaniig ingeed shorootoi hutgawaa

Avatar

Иргэн 2019-06-14 202.9.43.195

Энэ шулагч наыг хөөж гарга.. Энэ сүлжээгүйгээр Монгол болоо л болно… Эсвэл үнээ буулга…

Avatar

Man 2019-06-14 66.181.186.11

Mobicom huuj garga ted baihgui bailee geed mongold l ashigtai

Avatar

Shudargaar ursulduuchee 2019-06-14 49.0.212.97

Татан буугдчихаасай

Avatar

Shudargaar ursulduuchee 2019-06-14 202.9.43.200

Mobicom hamgiin eruul zasaglaltai company. Mongoliin ediin zasgiig nuruundaa uurch baigaa gadnii hurungu oruulalttai ayataihan companiudaa demjihgui yumaa gehed bitgii shantaajlaad bai.

Avatar

Зочин 2019-06-14 180.150.80.211

UDII BOLTOL UURIIN BAIRGUI.IIM TOM KOMPANI BJ….

Avatar

- 2019-06-14 49.0.212.97

Өөрийн гэсэн байртай болчихсон. Урьд нь түрээсэлж байсан байрныхаа түрээсийг төлөлгүй их удсанаас хуримтлагдсан олон тэрбумын өр үүсчихээд, дээр нь төлбөрийн чадваргүй болчоод 2 чихнээс өөр юм алга гээд л новширч байгаа юм.

Avatar

Зочин 2019-06-14 202.179.31.6

Энэ монголчуул хэзээ ч хөгжихгүйээ, бас гадаадын мөлжигч гээч нэр гаргаад ирж. Хилээ түгжээд 7 хрноод үздэээ.

Avatar

мгл 2019-06-14 49.0.212.97

Болж, баяр хүргэе, муусайн гадаадын шулан мөлжигчид, зарим дансыг нь царцаачихсан л байх шив, худлаа мэдэн будилаад байна

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж