Уртын харайлтын тамирчин бүсгүй Дарья Клишина уран гулгалтын Аделина Сотникова нар алдартай Vogue Sport сэтгүүлийн долдугаар сарын дугаарын хавтасыг чимжээ.
“Vogue Sport сэтгүүлийн хавтсанд зургаа тавиулах нь надад нэр төрийн хэрэг юм. Аделина Сотникова болон бусад тамирчин эмэгтэйчүүдийн хамт спортын бидэнд өгдөг дотоод хүчээ даван туулах өөрсдийн түүхээ хуваалцдаг” хэмээн Instagram сүлжээн дэх өөрийн хуудсан Дарья Клишина бичсэн байв.
Уртын харайлтын 24 настай тамирчин Дарья Клишина нь Европын заалны хоёр удаагийн, Универсиадын аварга бөгөөд хөнгөн атлетикийн Очир эрдэнэ лигийн оролцогч юм.
Өдгөө 18 хүч байгаа уран гулгагч Аделина Сотникова нь Зөвлөлт, Оросын түүхэн дэх анхны олимпийн аварга юм.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР