Маргаашнаас нийт нутгаар бороо орно | News.MN

Маргаашнаас нийт нутгаар бороо орно

Маргаашнаас нийт нутгаар бороо орно

Маргаашнаас нийт нутгаар бороо орно

Өнөө маргаашдаа төвийн аймгуудын нутгийн баруун болон өмнөд хэсэг, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр ахиухан хэмжээний бороо орох тул үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө ихэнх нутгаар, өдөртөө нутгийн зүүн хэсгээр бороо орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 1-6 хэм, өдөртөө 12-17 хэм, Алтайн өвөр говиор шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 21-26 хэм, бусад нутгаар шөнөдөө 6-11 хэм, өдөртөө 17-22 хэм дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн баруун хэсгээр, өдөртөө ихэнх нутгаар бороо орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 4-9 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор болон Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 4-9 хэм, өдөртөө 12-17 хэм, Орхон Сэлэнгийн сав газраар шөнөдөө 17-22 хэм, өдөртөө 25-30 хэм, бусад нутгаар шөнөдөө 14-19 хэм, өдөртөө 20-25 хэм дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Cолигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө  Дорнодын нутгаар 7-12 хэм, бусад нутгаар 11-16 хэм, өдөртөө  бүх нутгаар 26-31 хэм дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Өдөртөө түр зуурын бороо орно. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 13-15 хэм, өдөртөө 26-28 хэм дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө  нутгийн баруун хэсгээр, өдөртөө нутгийн зүүн хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. Нутгийн баруун хэсгээр шөнөдөө 11-16 хэм, өдөртөө 18-23 хэм, нутгийн зүүн хэсгээр шөнөдөө 16-21 хэм, өдөртөө 27-32 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй, өдөртөө бороо орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр. Шөнөдөө 17-19 хэм, өдөртөө 23-25 хэм дулаан байна.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
3
ХахаХаха
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-06-14 202.179.25.84

Ард түмэн минь хуурч хулхиддагаа болихгүй бол тэнгэр хангай ч мануусаараа даажигнах янзтай

Avatar

мгл 2019-06-14 49.0.212.97

За худлаа даа, нэг баахан шороо нүдэж, жоохон үүл нүүгээд л өнгөрнө

Avatar

Зочин 2019-06-14 202.9.43.25

бороо орно мөрийцөх үү

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж