Өмнөд Солонгост титэм вирусын (MERS) халдвар гарч 3000 орчим сургууль, цэцэрлэг хаагдаад байсан юм. Тэгвэл ерөнхийлөгч Пак Кын Хегийн зарлигаар өнөөдөр /IV.15/ Өмнөд Солонгосын олон мянган сурагчид хичээлдээ явж эхэлсэн байна. Гэхдээ халдварын эрсдэл өндөртэй 440 сургууль хаалттай хэвээр үлджээ.
Титэм вирусын халдвараар Өмнөд Солонгост 150 хүн өвчилж, 16 хүн нас бараад буй юм. Халдвар эмнэлгийн орчинд тархаж байгааг тогтоож, голомт болсон “Самсунг” эрүүл мэндийн төв болон өөр гурван эмнэлгийн үйл ажиллагааг зогсоожээ. Түүнчлэн халдвар авсан байж болох 5500 гаруй хүнийг хөл хорьсон байна.
Халдварт өвчний улмаас 108 мянга гаруй жуулчин Өмнөд Солонгост аялахаа цуцалсан байна. Эдгээрийн 75 хувь нь Хятад, Хонгконг, Тайван улсын иргэд аж.
Б.АНХТУЯА
Эх сурвалж: Reuters