Галт тэргэнд мэндэлсэн охинд 25 жил үнэгүй зорчих эрх өгчээ | News.MN

Галт тэргэнд мэндэлсэн охинд 25 жил үнэгүй зорчих эрх өгчээ

Галт тэргэнд мэндэлсэн охинд 25 жил үнэгүй зорчих эрх өгчээ

Галт тэргэнд мэндэлсэн охинд 25 жил үнэгүй зорчих эрх өгчээ

Ирландад зургаадугаар сарын 11-нд Дублин хот руу явж байсан галт тэргэнд орон нутгийн цагаар 15:05-д нэгэн охин хорвоод мэндэлжээ. Энэхүү онцгой үйл явдлыг тохиолдуулан Ирландын төмөр замын газраас охинд 25 нас хүртлээ галт тэргээр үнэгүй зорчих эрх бэлэглэсэн аж.

Тухайн өдөр галт тэрэгний үйлчлэгч ариун цэврийн өрөөнд эмэгтэй хүний орилох дуу сонсоод очсон бөгөөд нөхцөл байдлыг мэдээд яаралтай эмнэлгийн ажилтнууд байгаа эсэхийг сурагласан гэнэ. Аз болоход галт тэргэнд нэг эмч, хоёр сувилагч зорчиж байжээ. Эмнэлгийн ажилтнуудын тусламжтайгаар охиныг эсэн мэнд эх барьж авчээ. Галт тэрэг Дублин хотод ирсний дараа эх, хүүхэд хоёрыг шууд эмнэлэгт хүргэсэн байна. Одоо тэдний бие маш сайн байгаа ажээ.

Харин Ирландын төмөр замын газрын төлөөлөгч хэлэхдээ “Бид маш их баяртай байна. Тухайн үед яаралтай тусламж үзүүлсэн гал тэрэгний ажилтнууд, зорчигч, эмч, сувилагч нарт талархаж байна” хэмээсэн байна.

ЭХ СУРВАЛЖ: BBC

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-06-14 202.21.109.56

Германы галт тэрэгний зураг тавьжээ

Avatar

Зочин 2019-06-14 202.9.43.25

ингэж төрөх нь ховор үзэгдэл болохоор 26 нас гэж ээ, манайд бол 18 хүртэл л болно

Avatar

мгл 2019-06-14 49.0.212.97

Манайхан бол аль болох автусанд төрөхийг хичээх байх, 25 хүртлээ үнэгүй зорчих карттай болно

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж