Хятадад үерийн улмаас 61 хүн амиа алджээ

Хуучирсан мэдээ: 2019.06.14-нд нийтлэгдсэн

Хятадад үерийн улмаас 61 хүн амиа алджээ

Хятадад үерийн улмаас 61 хүн амиа алджээ

Хятадын өмнөд болон төвийн нутгаар хүчтэй аадар бороо орсны улмаас үер бууж, 61 иргэн амь эрсэджээ. Түүнчлэн 356 мянган иргэнийг нүүлгэн шилжүүлсэн гэж аврах албанаас мэдэгдсэн байна. Өнгөрсөн мягмар гарагт БНХАУ-ын Онцгой байдлын яамнаас хийсэн мэдэгдэлд, "үерийн улмаас 9300 байшин нурж, 3.71 сая га газар тариалан сүйдэж, 13.35 тэрбум юанийн хохирол учраад байна" хэмээн хэлжээ. Онцгой байдлын аврагчид Хөх мөрний дээд хэсэгт оршдог Чунцин мужид 4300 гаруй хүнийг үерийн уснаас аварч Гуандун мужийн зүүн өмнөд хэсэг рүү нүүлгэн шилжүүлсэн аж.

Зуны улирал эхэлснээс хойш Хятадын хойд нутгаар гантай, өмнөд нутгаар үертэй байгаа юм. Энэ жил БНХАУ-ын хойд бүс нутагт хур тунадасны хэмжээ бага байх бол өмнөд бүс нутагт аадар борооны улмаас Шар мөрний дагуу үерийн гамшиг нүүрлэж болзошгүй байгааг Хятадын Онцгой байдлын яам анхааруулжээ.

ЭХ СУРВАЛЖ: ALJAZEERA.COM

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
19
ХахаХаха
1
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж