“Гацуурт”, “Жем интернэшнл” зэрэг компаниудын зарим бүтээгдэхүүн хууль зөрчжээ | News.MN

“Гацуурт”, “Жем интернэшнл” зэрэг компаниудын зарим бүтээгдэхүүн хууль зөрчжээ

“Гацуурт”, “Жем интернэшнл” зэрэг компаниудын зарим бүтээгдэхүүн хууль зөрчжээ

“Гацуурт”, “Жем интернэшнл” зэрэг компаниудын зарим бүтээгдэхүүн хууль зөрчжээ

Органик хүнсний тухай хууль, тогтоомжийг олон нийтэд сурталчилах, хэрэгжилжийг сайжруулах зорилгоор “Алсыг харъя-Органикийг сонгоё” сарын аяныг тавдугаар сарын 15-аас зургадугаар сарын 15-ны хооронд ХХААХҮЯ, МХЕГ, ШӨХТГ болон НХХААГ хамтран зохион байгууллаа. Аяны хүрээнд улсын хэмжээнд худалдаанд буй “органик”, “байгалийн цэвэр”, “байгалийн гаралтай цэвэр” гэсэн мэдэгдэл, шошго бүхий дотоодын болон импортын хүнсний бүтээгдэхүүнд тандалт судалгаа хийв. Тандалт судалгаанд 360 хүнсний зах, худалдааны төв, дэлгүүр, мухлагт худалдаалж байсан 9300 нэр төрлийн бүтээгдэхүүн хамрагдсан. Дотоодын үйлдвэрийн хүнсний бүтээгдэхүүний 38.9 хувь нь Органик хүнсний тухай хууль, тогтоомжийг зөрчсөн шошготой байсан бол импортын хүнсний 35.7 хувь нь тухайн импортлогч улсын баталгаажуулалтын тэмдэгтэй боловч www.organic.gov.mn“ Органик хүнсний бүртгэл, мэдээллийн сан”-д бүртгүүлээгүй байв. Иймд зөрчил гаргасан аж ахуйн нэгж, байгууллагад сануулга, албан шаардлага хүргүүллээ.

“Органик хүнсний тухай” хууль 2016 онд, холбогдох журам, аргачлал 2018 онд тус тус батлагдсан бөгөөд органик үйлдвэрлэл эрхлэх, органик хүнс үйлдвэрлэх  эрх зүйн орчин бүрдсэн боловч малчид, тариаланчид, үйлдвэрлэл эрхлэгч, хэрэглэгчдийн органик хүнсний талаарх мэдлэг, мэдээлэл хомс, ойлголт муу байгаагаас хууль, журмын хэрэгжилт удаашралтай, баталгаажилт хийгээгүй бүтээгдэхүүний шошгод органик болохыг илэрхийлсэн тэмдэг, тэмдэглэгээ, “органик”, “байгалийн гаралтай”,  “байгалийн гаралтай цэвэр” гэсэн мэдэгдлийг хэрэглэж, хэрэглэгчдийг төөрөгдүүлэн, хуурамч хаяг, шошготой бүтээгдэхүүн үйлдвэрлэх зөрчил гарсаар байна.

Органик” гэсэн тэмдэглэгээ, мэдэгдлийг Органик хүнсний тухай хуулийг зөрчиж бүтээгдэхүүний шошгод байршуулсан:

  • “Гацуурт” ХХК-ийн 10 кг савлагаатай гурил, зөгийн бал
  • “Монгол алтайн барагшуун” ХХК-ийн барагшууны ханд, цай,
  • “Тэгшгал” ХХК-ийн зөгийн бал
  • “Жем интернэшнл” ХХК-ийн GRAFT пиво,
  • “Далт мөнгөн шанд” ХХК-ийн 2 төрлийн Загасгал цай,
  • “Хөвсгөл Их тайга” ХХК-ийн Их тайга цай,
  • “Бүрэн хайрхан ээж” ХХК-ийн Маалингийн үрийн гурил

“Байгалийн гаралтай цэвэр” гэсэн тэмдэглэгээ, мэдэгдлийг Органик хүнсний тухай хуулийг зөрчиж бүтээгдэхүүний шошгод байршуулсан:

  • Михачи ХХК, Сэ-Тэ-Би ХХК-ийн зөгийн бал,
  • Эко Эрдэнэ ХХК-ийн 2 нэр төрлийн варень,
  • Гогте Фүүдс ХХК-ийн 2 нэр төрлийн өтгөрүүлсэн жүүс,
  • Таван эрдэнэ ХХК-ийн ногоон цай
  • Сэлэнгэ Шаамарын зөгийн бал,
  • Юу-би-бренд ХХК-ийн бантан,
  • Тэсо Корпорацийн Чацаргана, Нэрсний ундаа
  • Баясах интернэйшнл ХХК-ийн Student самарны цуглуулга, жимстэй овъёоснууд
  • Давс, цайны хужир

Байгалийн цэвэр” гэсэн тэмдэглэгээ, мэдэгдлийг Органик хүнсний тухай хуулийг зөрчиж бүтээгдэхүүний шошгод байршуулсан:

  • “Газар шим” ХХК-ийн артишок ундаа, өтгөрүүлсэн ханд,  Өег салат, төрөл бүрийн даршилсан ногоо,
  • “Хуба Хаяа” ХХК-ийн чацарганы тос, охь
  • Моносын ЭКО цай, “Эко малинги” ХХК-ийн малингийн тос, тэжээл, үр
  • Гүрж ногоон цай, Монгол цай, Хөвсгөл цай, Их тайга цай, Шүүдэргэнэ цай, Шар тостой цай, Эко цай
  • “Мандах сутай  трейд”  ХХК-ийн  гоньд, бууз амтлагч, цагаан гаа, лаврын навч, ногоон сонгино
  • “Агь” ХХК-д үйлдвэрлэсэн“Баяжуулсан гурил” “Баяжуулсан лапша” нэрийн өргөн гоймон
  • Завхан аймаг, Завхан баялаг ХК-ийн  “Нэрс” нэрийн жүүс ундаа
  • “Улиастай нэрийн” дарс
  • “Bagro” ХХК-ийн зөгийн бал

Түүнчлэн аяны хүрээнд хуулийг таниулах сургалт, сурталчилгааны ажлын хүрээнд есөн удаагийн сургалтаар 400 гаруй үйлдвэрлэгч, хэрэглэгч, ЕБС-ийн сурагчид болон бусад байгууллагынханд мэдээлэл, зөвлөгөө өгчээ.

ЭХ СУРВАЛЖ: МХЕГ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
3
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-06-14 66.181.161.103

Чанаргүй гээд байгаа юм бишээ, хууль зөрчсөн гэж байна

Avatar

түүх 2019-06-14 59.153.114.38

Бүтээгдхүүн хууль зөрчсөн гэнэ дээ. Үнэндээ бичнэ гэж баллах юм аа. Их тайга цай шошгон дээрээ органик гэсэн тэмдэглээ хийсэн болж байна уу. Дандаа ар өврийн хаалгаар шургалсан чадваргүй нөхөд. Байж байгаа нь энэ гэдэгтэй санал нэг байна .

Avatar

МХЕГ-ын байгаа байдал нь энэ. 2019-06-14 66.181.191.218

Энэ нийтлэл шигээ ямарч ойлголт, мэдлэггүй, хий хоосон хууль ярьсан мэргэжлийн бус мэргэжлийн хяналтын ерөнхий газрын нүүр царай яг мөн дөө.

Avatar

иргэн 2019-06-14 202.131.227.82

энэ чинь юу гэсэн үг вэ? юу нь болохгүй байгааг сайн тайлбарлах хэрэгтэй байна.

Avatar

Аа бүү мэд 2019-06-14 49.0.212.97

Жагсаалтыг нь харвал бараг л байнга авч хэрэглэдэг шахуу л бараанууд байна, Их тайга цайг мөн ч олон жил уулаа, Тесо-гийн чацарганыг увсын ориг чацаргана гэж бодож байлаа, одоо ч болиё доо

Avatar

Зочин 2019-06-14 49.0.212.97

Монгол Алтайн барагшуун, Артишок гээд сүүлийн 2,3 жил мөн ч олон сувгаар рекламдаад байсан, хулхи хогнууд байж

Avatar

Найз 2019-06-14 202.126.88.73

Юугаар хиисэн нь мэдэгдэхгүй монглын гэх гоо сайхны бүтээгдэхүүнүүд бас байнаа нэг л их эко байглийн гэсэн тодотголтой энэ бүгдийг шалгавал таарна

Avatar

Зочин 2019-06-14 193.57.67.241

Хэлэх ч үг олдохгүй нь. Тэгээд цэвэр байгалийн гаралтай, бас аюулгүй бүтээгдэхүүнийг Монгол улсад үйлдвэрлэж байна уу? Тйим бол тэдгээр барааны жагсаалтыг гаргаж тараагаачээ.

Avatar

Зочин 2019-06-14 202.131.247.12

Новшнууд юм даа. Бид худалдан авалт хийхдээ шошгыг хараад итгээд л авдаг 🙁

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж