Г.Тэмүүлэн: Улс төрийн намын харилцааг Үндсэн хуульд тусгах нь буруу

Хуучирсан мэдээ: 2019.06.14-нд нийтлэгдсэн

Г.Тэмүүлэн: Улс төрийн намын харилцааг Үндсэн хуульд тусгах нь буруу

Г.Тэмүүлэн: Улс төрийн намын харилцааг Үндсэн хуульд тусгах нь буруу

УИХ-ын чуулганы хуралдаанаар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг хэлэлцэж буй. Үүнтэй холбоотойгоор УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн байр сууриа илэрхийлсэн юм. Тэрбээр "Үндсэн хуульд өөрчлөлт оруулах нь зөв, зарчмын хувьд дэмжиж байгаа.  Монголын нийгэм, эдийн засагт сүүлийн 27 жилийн хугацаанд үүссэн, асуудалд үнэлэлт дүгнэлт өгч, хөгжлийн чөдөр тушаа бүрийг шийдэх гарц шийдлийг хайж, зөв тодорхойлох ёстой. Тухайлбал,  Монгол Улсын хөгжил дэвшил бэхжүүлэх, үндэсний эв нэгдлийг хангах,  Мoнгол Төрийн алба тогтвортой байх , хүчтэй төрийг бий болгох, Монгол Улсын хөгжлийн чөдөр тушаа болсон талцал хуваагдал арилгахад чиглэх ёстой.  Мөн Улс төржихгүйгээр Улс орноо хөгжүүлэх гарц шийдлийг бид өөрчлөлтийн хүрээнд хайх ёстой гэж үзэж байгаа учраас энэ үндсэн дээр энэ нэмэлт өөрчлөлтийн төслийг дэмжиж байгаа.

Энэ удаагийн өөрчлөлтөд  дан, давхар дээл дээр ахицтай, нутгийн удирдлагын тогтолцоог боловсронгуй болгох, Төрийн албыг хүчтэй байлгах, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх нь зөв. Гэхдээ Үндсэн хуулийн эрх зүйд хамаарахгүй, Үндсэн хуулийн предмет биш асуудлыг, органик хуулиар зохицуулах асуудлыг төсөлд тусгаж байгаа нь буруу. Үндсэн хуулийн эрх зүйн асуудалд хамаарахгүй, ҮХ-ийн хэмжээнд нийцэхгүй, бусад хуулиар зохицуулах боломжтой асуудлууд их тусгагдсан нь зөв үү.Үндсэн хуулийг зохицуулах шаардлагагүй харилцааг Үндсэн хууль хийх шаардлагагүй гэж бодож байна. Бүх зүйлийг Үндсэн хуульд багтааж хийх гэдэг зүйл ажиглагдаад байгаа. Энэ бол буруу. Жишээлбэл, Шүүхийн харилцаатай холбогдуулж хэтэрхий олон шинэ асуудлыг деталчилж оруул байгаа нь буруу. Шүүхийн Ерөнхий зөвлөл 10 хүнтэй байж тавыг нь УИХ томилно зэрэг органик хуулиар зохицуулах асуудлыг оруулсан байна. Шүүхийн ерөнхий зөвлөл таван хүнийг УИХ-д томилно гэж томилгооны эрхийг нэмж байгаа нь буруу. Улс төрчдөд хэтэрхий их томилгооны эрх өгч байгааг буруу гэж харж байна. Ямар үндэслэл шаардлагаар ингэж оруулсан юм бэ. Улс төрийн намын харилцааг Үндсэн хуульд зааж өгсөн нь намууд Үндсэн хуулийн байгууллага болж харагдахаар байна. Нам бол иргэдийн эвлэлдэн нэгдэх эрхийн хүрээнд бий болдог байгууллага. Гэтэл хуульд зааж үйл ажиллагааг нь зааж байгаа нь буруу гэж харж байна. Нам төрийн харилцааг зааглах, улс төрийн хүчний харилцааг хязгаарлах шаардлагатай байгаа. Төрийн алба мэргэжлийн байх ёстой, нам, төр хоёр зарчмын хувьд тусдаа асуудал. Тиймээс цаашид энэ төрийн албыг тогтвортой байлгах, анхан шатыг талцалгүй, төрийг хүчтэй болгох заалтыг илүү баталгаажуулах ,  илүү мэргэшсэн, тогтвортой байх нь хөгжил дэвшлийн үндэс" гэдгийг тодотгосон юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж