МҮЭХ ажилтны эрхийг зөрчсөн хуулийг эсэргүүцэв | News.MN

МҮЭХ ажилтны эрхийг зөрчсөн хуулийг эсэргүүцэв

Хуучирсан мэдээ: 2019.06.14-нд нийтлэгдсэн

МҮЭХ ажилтны эрхийг зөрчсөн хуулийг эсэргүүцэв

МҮЭХ ажилтны эрхийг зөрчсөн хуулийг эсэргүүцэв

Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн талууд хамтран 2018 оны гуравдугаар сарын 28-ны өдөр “Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл”-ийг УИХ-д өргөн барьсан. Гэтэл УИХ-д өргөн барьсан хуулийн төсөл дээр зарчмын зөрүүтэй 170 саналыг УИХ-ын НББСШУ-ны байнгын хороонд хүргүүлсэн байна. Хамгийн гол нь энэ саналуудыг хэн, ямар байгууллага гаргасан нь тодорхойгүй буй аж. үнтэй холбогдуулан МҮЭ-ийн холбооноос  өнөөдөр /2019.06.14/ сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Дээрх 170 санал бүхий зарчмын зөрүүтэй томьёололд зарчмын зөрүүтэй санал дэмжигдсэн гэж үзэж, нийгмийн түншлэгч талуудын тохиролцсон зарчмыг үгүйсгэсэн, хуулийн өмнө хүрсэн түвшинг дордуулсан, тус холбооны зүгээс санал нийлэх боломжгүй байгаа гэдгээ илэрхийллээ.

Тэдний зүгээс Хөдөлмөрийн тухай хуулиар ээлжийн амралтын нэмэгдэл хоногийг  заахгүйгээр хамтын гэрээ хэлэлцээр, хөдөлмөрийн гэрээгээр тохиролцох, ингэхдээ тухайн ажилтны хувийн байдлыг харгалзаж үзнэ гэжээ. Энэ нь өмнөх хуулийн түвшинг дордуулж, хэвийн бус нөхцөлд ажиллаж байгаа ажилчдын хөдөлмөрлөх эрхийг ноцтой зөрчиж байна. Нууцын гэрээ, үл өрсөлдөх гэрээ. Хөдөлмөрийн гэрээний зэрэгцээ, сургалтын, үл өрсөлдөх, нууцын зэрэг дагалдах гэрээг байгуулахаар заасан нь энэ гэрээнүүдийн талаар хуульд тодорхой зохицуулалт тусаагүй, ажилтны эрх, ашиг сонирхлыг ноцтой хөндсөн зохицуулалт болж байна. Тухайлбал, үл өрсөлдөх гэрээг байгуулсан тохиолдолд тухайн ажилтан ажлаас гарснаас хойш 2 жилийн хугацаанд тухайн салбартаа хөдөлмөр эрхлэхгүй, цалин хөлсгүй байх юм. Албан бус салбарт ажиллагсад. Тус шинэчилсэн найруулгын үзэл баримтлалд хөдөлмөрийн тухай хуулийн хамрах хүрээг өргөжүүлэхээр заасан ч  зарчмын зөрүүтэй саналаар хөдөлмөрийн харилцааны зарчим албан бус салбарт ажиллагсдад хамаарахаас бус хөдөлмөрийн тухай хууль бүхэлдээ үйлчлэх, боломжийг хязгаарласан зэрэг  асуудлыг МҮЭ-ийн холбооноос онцолсон юм.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-06-14 64.119.20.62

Тэр Мөнхоргил хөдөлмөрийн хуулийн талаар мэдэхгүй шүү. Жинхэнэ амьдрал мэдэхгүй амьдралаас газрын хөрснөөс тасарсан хэцүү амьтан шүү дээ. Төслийг харахад тун муу хууль болж бна. Өмнөхөөсөө долоо дордоно гэдэг болох юм шиг бна. Хаврын чуулган дуусах алдад шууд батлуулчих тактиктай ажиллаж бна. МҮЭ -ийн холбоо их муу бна. тэмцэх цаг болсон бна. Та нарыг нэг өглөө сэрэхэд батлагдчихсан бна шүү???

Avatar

XAXA 2019-06-14 193.239.221.248

s****a BIZ ULAAN XATSARTAI BANDI MINI

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж