Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн талууд хамтран 2018 оны гуравдугаар сарын 28-ны өдөр “Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл”-ийг УИХ-д өргөн барьсан. Гэтэл УИХ-д өргөн барьсан хуулийн төсөл дээр зарчмын зөрүүтэй 170 саналыг УИХ-ын НББСШУ-ны байнгын хороонд хүргүүлсэн байна. Хамгийн гол нь энэ саналуудыг хэн, ямар байгууллага гаргасан нь тодорхойгүй буй аж. үнтэй холбогдуулан МҮЭ-ийн холбооноос өнөөдөр /2019.06.14/ сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Дээрх 170 санал бүхий зарчмын зөрүүтэй томьёололд зарчмын зөрүүтэй санал дэмжигдсэн гэж үзэж, нийгмийн түншлэгч талуудын тохиролцсон зарчмыг үгүйсгэсэн, хуулийн өмнө хүрсэн түвшинг дордуулсан, тус холбооны зүгээс санал нийлэх боломжгүй байгаа гэдгээ илэрхийллээ.
Тэдний зүгээс Хөдөлмөрийн тухай хуулиар ээлжийн амралтын нэмэгдэл хоногийг заахгүйгээр хамтын гэрээ хэлэлцээр, хөдөлмөрийн гэрээгээр тохиролцох, ингэхдээ тухайн ажилтны хувийн байдлыг харгалзаж үзнэ гэжээ. Энэ нь өмнөх хуулийн түвшинг дордуулж, хэвийн бус нөхцөлд ажиллаж байгаа ажилчдын хөдөлмөрлөх эрхийг ноцтой зөрчиж байна. Нууцын гэрээ, үл өрсөлдөх гэрээ. Хөдөлмөрийн гэрээний зэрэгцээ, сургалтын, үл өрсөлдөх, нууцын зэрэг дагалдах гэрээг байгуулахаар заасан нь энэ гэрээнүүдийн талаар хуульд тодорхой зохицуулалт тусаагүй, ажилтны эрх, ашиг сонирхлыг ноцтой хөндсөн зохицуулалт болж байна. Тухайлбал, үл өрсөлдөх гэрээг байгуулсан тохиолдолд тухайн ажилтан ажлаас гарснаас хойш 2 жилийн хугацаанд тухайн салбартаа хөдөлмөр эрхлэхгүй, цалин хөлсгүй байх юм. Албан бус салбарт ажиллагсад. Тус шинэчилсэн найруулгын үзэл баримтлалд хөдөлмөрийн тухай хуулийн хамрах хүрээг өргөжүүлэхээр заасан ч зарчмын зөрүүтэй саналаар хөдөлмөрийн харилцааны зарчим албан бус салбарт ажиллагсдад хамаарахаас бус хөдөлмөрийн тухай хууль бүхэлдээ үйлчлэх, боломжийг хязгаарласан зэрэг асуудлыг МҮЭ-ийн холбооноос онцолсон юм.