Замын шар хашлагыг дотооддоо 200 саяар үйлдвэрлэх боломжтой байсан

Хуучирсан мэдээ: 2019.06.14-нд нийтлэгдсэн

Замын шар хашлагыг дотооддоо 200 саяар үйлдвэрлэх боломжтой байсан

Замын шар хашлагыг дотооддоо 200 саяар үйлдвэрлэх боломжтой байсан

Төв замд байрлуулсан төмөр хашлагыг нийслэлийн засаг даргын захирамжаар манай улс 4850 ширхгийг 700 сая төгрөгөөр урд хөршөөс импортолжээ. Хашлага байрлуулсан өдрөөс эхлэн олон нийт үүнд шүүмжлэлтэй хандах болсон. Тэгвэл гаднаас хашлага авч үндэсний үйлдвэрлэлийг үнэгүйдүүлж байна гэдгийг үндэсний үйлдвэрлэгчид мэдэгдлээ. Дотоодын үйлдвэрлэгчид дахин боловсруулсан бүтээгдэхүүнээр 200 сая төгрөгөөр үйлдвэрлэх бүрэн боломжтой байсан гэж байв.

Монголын зохион бүтээгчдийн холбооны удирдах зөвлөлийн гишүүн С. ШАГДАРЖАВ:

-Тус хашааг 700 сая төгрөгөөр захиалсан. Гэвч энэхүү замын хашаа, хайсыг үндэсний үйлдвэрлэгчид үйлдвэрлэх бүрэн боломжтой байсан юм. Хотын удирдлагууд нийслэлийн засаг даргын захирамжаар хийсэн гэсэн тайлбарыг өгсөн ба хотын менежер Т.Гантөмөрийг Авлигатай тэмцэх газарт өгч шалгуулна. Сүүлийн үед ганц нэгэн хуульд өөрчлөлт орж байна. Жишээлбэл: Татварын багц хууль, Тендерийн хууль. Иймэрхүү хуулиудад үр дүн гарч байгаа боловч сүүлийн үед нэлээн бусармаг үйл ажиллагаа буюу шинэ авлигачид бий болоод байна гэж харж байна. Үүний дагуу бид Авлигатай тэмцэх газрыг энэ ажиллагааг шалгахыг хүсэж байна. Дээрээс нь их хурлын гишүүд болон нийслэлийн удирдлагуудад албан бичгээ хүргүүлж байна гэлээ.

Б. НОМИНЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ЗөвЗөв
3
ХарамсалтайХарамсалтай
2
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж