Орон нутгийн замд гарах осол 2,5 дахин өсчээ | News.MN

Орон нутгийн замд гарах осол 2,5 дахин өсчээ

Орон нутгийн замд гарах осол 2,5 дахин өсчээ

Орон нутгийн замд гарах осол 2,5 дахин өсчээ

Урин дулааны цаг ирж хот суурийн газраас хөдөө орон нутаг руу  чиглэх хөдөлгөөн ихэссэнтэй холбогдуулж  Цагдаагийн ерөнхий газрын даргын баталсан удирдамжийн дагуу “Орон нутгийн замын хяналт, хөдөлгөөний соёл” 2019 урьдчилан сэргийлэх нэгдсэн арга хэмжээг иргэд нийтийн дунд 2019 оны зургаадугаар сарын 15-аас есдүгээр сарын 25-ны хооронд зохион явуулна. Энэ талаар өнөөдөр /2019.06.14/ Цагдаагийн ерөнхий газар болон Тээврийн цагдаагийн газар хамтран мэдээлэл хийлээ. Цагдаагийн байгууллагын "хар цэг"-ийн судалгаагаар аль аймагт зам тээврийн осол ихэвчлэн гарч, хүний амь нас эрүүл мэнд хохирч буйг тогтоодог байна. Уг судалгаагаар Баян-Өлгий, Баянхонгор, Төв аймагт зам тээврийн ашиглалтын эсрэг гэмт хэрэг 2-2.5 дахин өссөн, хэргийн улмаас амь насаа алдсан хүний тоон үзүүлэлт Архангай, Баянхонгор, Булган,Төв аймагт 2-2.6 дахин өссөн үзүүлэлт гарчээ.

“Орон нутгийн замын хяналт, хөдөлгөөний соёл” 2018 буюу өнгөрсөн онд энэхүү арга хэмжээг зохион байгуулж нийслэлд 207, орон нутагт 232 алба хаагчийн бүрэлдэхүүнтэй 188 цэгт, 24цагаар ажилласны үр дүнд замын осол гэмтэл тодорхой хэмжээнд буурсан нааштай үзүүлэлт гарчээ. Өнгөрсөн оны байдлаар Тээврийн цагдаагийн алба 81 мянга гаруй осол гэмтлийн дуудлага хүлээн авч, 24 мянган осол бүртгэгдэн шалгагдаж, зөрчилд холбогдсон тээврийн хэрэгслийн 75 хувь нь буруу талдаа жолооны хүрдтэй, 81 хувь нь 10-аас дээш жилийн насжилттай гэсэн судалгаа гарсан байна.

ТЭЭВРИЙН ЦАГДААГИЙН АЛБАНЫ ДАРГА, ХУРАНДАА Д. АМАРСАЙХАН:

-Орон нутгийн замд үйлдэгддэг ослыг бууруулах, урьдчилан сэргийлэх, хөдөлгөөнд оролцогчдын соёлыг дээшлүүлэх сахилга хариуцлагыг сайжруулах зорилгоор энэ арга хэмжээг сүүлийн жилүүдэд тогтмол зохион байгуулж байна.  Орон нутгийн замд хөдөлгөөнд оролцогчдын 70-80 хувь нь 50-60км/цагаар хурд хэтрүүлдэг,97 хувь нь зорчигч болон хүүхдийг буруу тээвэрлэдэг мөн шөнийн цагаар гэрлийг шилжүүлдэггүй, иргэд маань хаана ч хэдийд ч хяналт шалгалттай таарч болох тул цагдаагийн газартай хамтарч ажиллахыг уриалж байна” гэлээ.

ТЭЭВРИЙН ЦАГДААГИЙН ГАЗРЫН УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ХЭЛТСИЙН ДАРГА, ХУРАНДАА Э.БӨХБАТ:

-Орон нутгийн зам дээрх ослыг бууруулахын тулд хурд сааруулагч байрлуулна, Мобиком, Таван богд, Оюутолгой, Шунхлай гэх мэт байгууллагууд энэ аянд хамтран ажиллахаар болсон. Мөн бид 2018 онд байнга осол гардаг “хар цэг” гэж нэрлэгддэг 16 газрыг байхгүй болгосон, дээрээс нь бидний хүсэл зоригоос шалтгаалахгүй байгаа 34-50 цэгт анхааруулах самбар байршуулсан, одоо энэ цэгүүдийг арилгахаар зорилт тавин ажиллаж байна" хэмээв.

ЦЕГ-ЫН УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ХЭЛТСИЙН ДАРГА Г.АРСЛАНХУЯГ:

-Жолооч нарын ухамсар, хандлага, соёлыг өөрчлөх "Яараад яах вэ" аяныг өнөөдрөөс эхлүүллээ. Гаднын орнуудад жолоочийн, зорчигчийн, явган хүний замын хөдөлгөөнд оролцох соёл их өндөр. Гэтэл манайд хүн машин хоёр мөргөлдөж байгаа нь харамсалтай. Жилд 500 хүн зам дээр нас барж байгаа нь их ноцтой тоо" гэв.

Б.НОМИНЧИМЭГ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХахаХаха
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

33 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-06-14 202.9.43.60

Та нар ямар хов ярьж бгаа чавганц гар биш арга хэмжээгээ аваач ажлаа хийгээч хяналт шалгалтаа тавиач ярьсаар улиг болж бна энэ хурандаагууд

Avatar

Зочин 2019-06-14 203.91.115.42

энэ бөхбат гэдэг н**ш ямар эрх ашгийн төлөө ийм хачин судалгааны дүгнэлт байнга чалчиж яваад бнаа.осол хийсэн машины 70-80 хувь нь буруу талдаа рультай бас 10 с дээш жил насжиллтай гэчихжээ. угаасаа манайд явж байгаа бүх машины 70-80 хувь 10 с дээш жил насжилттай бас буруу талдаа рультай бгаа ш дээ.тиймээс энэ судалгаа ямарч хандлага илэрхийлэхгүй.бас буруу талдаа хүрдтэй машин баруун гар тийшээ эргэхэд зорчигч тодорхой өнцөгт харагддагүй гэж яриад бгаа. тэгвэл зөв рультай машин зүүн эргэхэд ба

Avatar

Зочин 2019-06-14 64.119.24.245

Буруу рультэй машинаас хямд амьтай хүмүүс одоо яах вэ дээ. Ядуу улс орон нь зөв рультэй дүрэм журамтай, төрийн бүх машин хогны машин нь хүртэл зөв рультэй. Ядуу ард түмэн нь буруу рультэй машин барьдаг. Тэгээд буруу, зөв холилдоод амь насаа дэнчин тавиад давхиад байгаа. Хаана ямар улс оронд ингэж буруу зөвгүй зөвшөөрдөг бол. Буруу рультэй машинаас зорчигч зам талруу буухдаа ч машинд дайруулж үхэж магадгүй, хүүхдээ дандаа машин замруу буулгана. Гэрэл нь хүртэл нөлөөлдөг гэсэн

Avatar

Зочин 2019-06-14 112.72.12.9

Ямар ч машин бай хурдалж давхиад байдгаа л болчих. Машин гүйцэж түрүүлэх гээд дөхөөд ирэхээр нь хурдаа улам нэмээд зүтгээд байдаг малууд байдаг нь яг үнэн. тэгээд явах нь уу гээд ард нь орохоор адилхан хурдаа хасна гүйцэх гэхээр зугтаана ийм малуудл аваар хийгээд байгаам ш дээ

Avatar

Зочин 2019-06-14 66.181.179.226

Гүйцэж түрүүлэх гэхээр уралдаад давхичихдаг малнууд байна. Зам дээр машин, чиргүүлээ ямар ч анхааруулах тэмдэг ослын гурвалжин цацруулагчгүй зогсоодог малнууд байна, гэрэл шилжүүлдэггүй малнуудаас болж харанхуйд гялбаанд орсон жолооч тэрийг нь очиж мөргөнө. Замын тендэрээс мөнгө саадаг мал дарганцаруудаас болж зам төлөвлөсөн төсөвтөө хийгдэж чадахгүй чанаргүй зам баригдна, донсолгоо тойрох гэж байгаад эсрэг урсгалдаа орж осол гаргана. Данхараданд ивсэн чулуугаа замаас холдуулдаггүй малнууд байна

Avatar

Зочин 2019-06-14 202.126.88.50

Яг нарийн ярих юм бол приусэндээ байгаа ч юм биш шүү. Приусын бензин моторыг цахилгаан мотор нь дэмжээд бүх хүчээрээ зүтгээд гүйцэж түрүүлэх үйлдлийг харин ч эрсдэл бага хэн хэндээ төвөг багатай гүйцэтгэдэг. Эсрэг урсгалд ороод зэрэгцээд баахан давхиад байхгүй эртхэн амжаад өөрийн урсгалдаа ордог. Харин гүйцэгдэхгүй гэж зэрэгцэж гишгэж хурдаа нэмдэг нөхдүүд л ихэнхидээ хүн алаад хамаг тооцоог будилуулаад байгаа юм. Хоёр өөд өөдөөсөө яваа хоёр машин хурдаа бага зэрэг хасахад л дундуур ганц машин

Avatar

Зочин 2019-06-14 58.140.202.122

гарах биш гарсан гээ өнгөрсөн цаг дээр бич

Avatar

Хүннү 2019-06-14 202.179.25.186

Орон нутгийн замд хурд хэтрүүлдэг жолооч бол ланд- 200, прусс, мөн халтуур хийдэг соната, аллипард, эстимагийн жолооч нар л байх шив дээ. Энэ2021 оноос буруу рультэй машин хөдөлгөөнд ороЛцохгүй байх хууль гарна гэсэн шүү. Энэ бол маш зөв. Гэрэлээ шилжүүлдэггүй, хурд хэтрүүлсэн жолоочийг 200 нэгжээр торго.

Avatar

Лорд 2019-06-14 66.181.184.231

Монголчууд хээр гарна хөдөө явна архи ууна хүнтэй бас хоорондоо хэрэлдэнэ зодолдоно хог хаяна эр эмээрээ энд тэнд очиж завхайрна шил лааз гялгар уут хаяна даамсаг өдөр тутам хаа хамахгүй хаяна мод орно нил хог гол орно бас хог баана шээнэ.Хүн үг хэлэхээр өөдөөс онгирно ноёг зан ямаан омог гаргана.Бүтэхгүй ээ хэцүү хүмүүс ш дээ

Avatar

Жолооч 2019-06-14 203.91.115.48

ШУЛУУН ЗАМД 100 КМ ЦАГИЙН ХУРДТАЙ ЯВЖ БАЙХАД ДАНДАА ПРҮИС ГЭДЭГ МАШИНТАЙ ХҮМҮҮС СҮН СҮН ГЭЭЛ ГҮЙЦЭЖ ТҮРҮҮЛЭХ ЮМ. ОРОН НУТГИЙН ЗАМД МАШИНТАЙ ЭРГҮҮЛ АЖИЛУУЛААД ХУРД ХЭТРҮҮЛСЭН, ГЭРЭЛ ШИЛЖҮҮЛЭЭГҮЙ, ДҮРЭМ ЗӨРЧСӨН ЖОЛООЧ НАРЫГ 50 000 ТӨГРӨГӨӨР ТОРГООД ЯВААД БАЙВАЛ АРАЙ ГАЙГҮЙ БОЛОХ БАЙХ. ТОРГУУЛЫН МӨНГӨНӨӨСӨӨ БЕНЗИН ТОС СЭЛБЭГ ХЭРЭГСЭЛЭЭ АВНА БИЗ.

Avatar

Зочин 2019-06-14 202.179.25.186

Зөв санаа байна. Торгуулийн хэмжээ нь бага байна. 200 нэгж байх хэрэгтэй.

Avatar

Зочин 2019-06-14 103.57.93.188

приус гэдэг хогийг авч уанахаа болиоч дуу. ганц литр бензин хэмнэх гээд хүний амь хохироогоод байх юм аа

Avatar

Зочин 2019-06-14 203.91.115.40

Ард түмний унаа приусаа унаад давхиад байцгаа ж дээ. Буруу рультай машинаа зогсоохгүй юм уу. Энгийн ойлгомжтой шийдвэрээ гаргаж чадахгүй байж олон юм хуцхаа боливол яасан юм. Манай улс байлдаан болж байгаа улсаас олон хүн үхэж үрэгддэг, арай дэндүү биз, нрцтой биш шүү, хэлэх ч үг алга, төр зөсгийн буруу шийдвэр 80-90 % нөлөөлж байгаа нь нүдэнд ил байна,

Avatar

Dr/Nico 2019-06-14 202.21.112.198

Чанартай сайн сургуультай болох хэрэгтэй машин техник бол тоглоом биш. Дуртай нь төмрийн сэг зээлээд уначиж байна.
Сургуулиа сайн болго, дүрмээ дагадаг болго. дахин дахин зөрчилтэй нөхдийг эрхийг нь бүр хасдаг бай. Хүн бүр дүрмээ дага хуулиа биелүүл гүйцээ

Avatar

Зочин 2019-06-14 139.5.216.139

Замын үүнээс гарч байгаа жолооч нар 24 цагт хоёр орчим рейс…хийж байна.Эд хүн алж байна өдөр шөнөгүй ачаа зөөж байна…Улс эзэнгүй ямарч боловсролгүй хулгайч нар нарантуулын малуудтай нийлсэн гамшиг болж байна. 1000 тамын оронд өөр өөрийн авиагаар мөрөөдөж байна.Монгол гэрлийн хурдаар хөгжилтөөс хойшоо суун хоцорч байна.5 жилийн дараа бид боолын нийгэм рүү орно….ЭНЭ ГАРЦААГҮЙ ҮНЭН ШҮҮ…..

Avatar

Зочин 2019-06-14 202.179.24.52

Жолоочид тавигдах шаардлага, шалгуур гэж байдаг уу. Хараа, сонсгол муутай ч юм уу эсвэл дүрэм журмаа уншиж, ойлгож чадахгүй хүн машин барьж болох уу Хот дотор ч ялгаагүй дээ. Эмэгтэйчүүд болон настай эрэгтэйчүүд ямар аймаар дүрэм журамгүй бүдүүлэг жолооддог юм бэ. Бас замын цагдаагийн ажилтнуудын ажлын үр дүн тун муу байна

Avatar

зочин 2019-06-14 192.82.65.120

Жолооч нарын өөрөөр хэлбэл бидний хариуцлагын асуудал шүү.

Avatar

Зочин 2019-06-14 66.181.161.34

Машин ямар нэгэн байдлаар замаас гарлаа гэхэд дэржигнэж, тачигнаад ч болсон явж болохоор байвал аюулгүй байдал талаасаа хэрэгтэй. Харин зарим замын хажуугийн шороон зурвас хэтэрхий нарийхан, бас эгц босоо байгаа нь машин замаасаа гарлаа л бол тэгээд шууд осол аваар гарах нөхцлийг бүрдүүлсэн байгаа юм.

Avatar

Зочин 2019-06-14 66.181.161.75

Олон сайхан замууд тавигдаж байнаа. Гэхдээ зарим замын хажуугийн шороон зурвас хэтэрхий нарийхан, бас эгц босоо байх юм. Дугуй хагараад замын хажууд зогсоход машин замаасаа бүтэн гарахааргүй байх юм зарим хэсгээрээ. Хөрөнгө мөнгө хэмнэдэг л байх. Гэхдээ хамгийн чухал нь стандарт шүү дээ.

Avatar

Зочин 2019-06-14 66.181.161.87

Манай замын дарга нар өргөнөөс нь "идчихээд" байгаа юм чинь аргагүй шдээ!!!

Avatar

Зочин 2019-06-14 202.21.108.196

mashin barij sursan suraagui chadah chadku yumnuud hahuulia uguul unemlehe avdag bas durem nter murdunu gej baihgui + baahan buruu hurdtei tereg unana = uhel osol

Avatar

Зочин 2019-06-14 66.181.184.234

ЖОЛООЧ НАРЫГ АТТЕСТАТЧИЛДАГ БОЛЬЁ. СҮҮЛИЙН ҮЕД АРАЙ ДЭНДҮҮ ЧАДВАРГҮЙ НӨХДҮҮД БҮР ОЛШРООД БАЙНА. ЕР НЬ 2000 ОНООС ХОЙШ ЖОЛООНЫ СУРГУУЛИУДЫН ЧАНАР ЧАНСАА ГЭЖ БАЙХГҮЙ БОЛСОН БАЙДАГ. ТЭГЭЭД Ч ХЭДХЭН МОНГОЛ ӨӨРИЙГӨӨ Ч ӨРӨӨЛИЙГ Ч ХЯДААД ДУУСАХ НЬ, АЙМШИГТАЙ ГЭХ АФГАНИСТАНААС ИЛҮҮ АМЬ ЭРСДДЭГ БАЙНА ГЭЖ ЮУ ГЭСЭН ҮГ ВЭ. УНАЖ ЯВАА МАШИНЫХАА ХҮНД УРТ ӨРГӨНИЙГ МЭДЭРЧ ЧАДАХГҮЙ, РУЛИЙН ХУВААРЬ ГЭЖ БАЙХГҮЙ САЛГАЛСАН ЮМНУУД ЭНД ТЭНДГҮЙ ТАМХИ ЗУУЖ УТСААР ЯРИАСТАЙ ГУДАМЖ ЗАМ БӨГЛӨӨД БАЙХАД ТҮГЖРЭЛ АРИЛНА ГЭЖ ГОНЖ

Avatar

Зочин 2019-06-14 103.26.195.54

Дээр нь эмэгтэйчүүд машин барих гэж алж байна

Avatar

Dorz 2019-06-14 83.25.219.228

Heden mashin buruu hurdtei bsan bol

Avatar

zochin 2019-06-14 66.181.190.119

Zurchil gargasan mashin deer ORK gesen temdeg naah heregtei.

Avatar

зочин 2019-06-14 202.21.108.73

Ганц морьтой байсан улс хэдэн зуун морин дээр мордчихоор чинь яаж тогтох вэ дэ ..

Avatar

Зочин 2019-06-14 58.98.181.151

Монгол улс автомашин үйлдвэрдэггүй орон, тэгэхээр гадаад орны тээврийн хэрэгслийг ашиглах нь тодорхой. Автомашинтай холбоотой осол зөрчил жолооны хүрдний байрлал, насжилтаас 100 хувь хамаарах уу? Харин жолооны сургалтын чанарыг эрс сайжруулах, жолооны сургалтанд хамрагдаагүй хүнд жолооны үнэмлэх олгохгүй байх, жолооны дүрмээ ягштал мөрдөх, эс мөрдвөл маш өндөр торгууль ноогдуулах, эсвэл жолооны эрхийг нь удаан хугацаагаар хасах ёстой биш үү?

Avatar

Зочин 2019-06-14 64.119.24.245

Хүрд хамааралтай. Буруу рультэй машинтай хүмүүст манай улсын автозамын 2 урсгалыг тусгаарласан үргэлжилсэн цагаан зураас, эгнээ тусгаарладаг тасархай цагаан зураас үйлчилдэггүй. Тэд цагаан зураас унаж дээгүүр нь явдаг, замын хөдөлгөөнийг харахад илт мэдэгдэнэ. Ямар ч муу аксент, верна, соната, портер, бонго, бүр зөв рультэй хятад машинтай жолооч ч цагаан зураас дээгүүр явдаггүй.

Avatar

Давхиж л байг дуртай бол... 2019-06-14 103.57.93.140

Давхиад бай давхиад бай..

Avatar

Зочин 2019-06-14 202.55.188.37

"16 газрыг байхгүй болгосон" гэнэ. Ид шид үү? Энэ их хѳл хѳдѳлгѳѳнтэй үед хѳдѳѳ зам дээр 50 км тутамд эргүүл байрлуулаач. Ѳдрийн тодорхой цагуудад сумын цагдаа нар жижүүрлэвэл осол буурна даа. Үхэрнүүдэд тулж ажиллах арга барил их үр дүнтэй байдаг.

Avatar

BAt 2019-06-14 115.187.88.12

Ter buruu uruultei mashinii oruulkhaa boliulna geed bsan khuulia ergen oruulaad batlaachee, naad kheden maluud chini zamaasaa nisch ukhseer bgaad duuslaa!!!

Avatar

Зочин 2019-06-14 66.181.161.87

"… гарах" осол гэхээр ирээдүйд гарч болох ослыг хэлнэ! Гэтэл "өссөн" гэхээр өнгөрсөн цагийг хэлж байна!!!!

Avatar

шавар 2019-06-14 49.0.212.97

Танай МАН-ын үед нийгэм асар хурдатгалтайгаар сүйрч байна аа, хохь чинь, баяр хүргэе

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж