Орон нутгийн замд гарах осол 2,5 дахин өсчээ

Хуучирсан мэдээ: 2019.06.14-нд нийтлэгдсэн

Орон нутгийн замд гарах осол 2,5 дахин өсчээ

Орон нутгийн замд гарах осол 2,5 дахин өсчээ

Урин дулааны цаг ирж хот суурийн газраас хөдөө орон нутаг руу  чиглэх хөдөлгөөн ихэссэнтэй холбогдуулж  Цагдаагийн ерөнхий газрын даргын баталсан удирдамжийн дагуу “Орон нутгийн замын хяналт, хөдөлгөөний соёл” 2019 урьдчилан сэргийлэх нэгдсэн арга хэмжээг иргэд нийтийн дунд 2019 оны зургаадугаар сарын 15-аас есдүгээр сарын 25-ны хооронд зохион явуулна. Энэ талаар өнөөдөр /2019.06.14/ Цагдаагийн ерөнхий газар болон Тээврийн цагдаагийн газар хамтран мэдээлэл хийлээ. Цагдаагийн байгууллагын "хар цэг"-ийн судалгаагаар аль аймагт зам тээврийн осол ихэвчлэн гарч, хүний амь нас эрүүл мэнд хохирч буйг тогтоодог байна. Уг судалгаагаар Баян-Өлгий, Баянхонгор, Төв аймагт зам тээврийн ашиглалтын эсрэг гэмт хэрэг 2-2.5 дахин өссөн, хэргийн улмаас амь насаа алдсан хүний тоон үзүүлэлт Архангай, Баянхонгор, Булган,Төв аймагт 2-2.6 дахин өссөн үзүүлэлт гарчээ.

“Орон нутгийн замын хяналт, хөдөлгөөний соёл” 2018 буюу өнгөрсөн онд энэхүү арга хэмжээг зохион байгуулж нийслэлд 207, орон нутагт 232 алба хаагчийн бүрэлдэхүүнтэй 188 цэгт, 24цагаар ажилласны үр дүнд замын осол гэмтэл тодорхой хэмжээнд буурсан нааштай үзүүлэлт гарчээ. Өнгөрсөн оны байдлаар Тээврийн цагдаагийн алба 81 мянга гаруй осол гэмтлийн дуудлага хүлээн авч, 24 мянган осол бүртгэгдэн шалгагдаж, зөрчилд холбогдсон тээврийн хэрэгслийн 75 хувь нь буруу талдаа жолооны хүрдтэй, 81 хувь нь 10-аас дээш жилийн насжилттай гэсэн судалгаа гарсан байна.

ТЭЭВРИЙН ЦАГДААГИЙН АЛБАНЫ ДАРГА, ХУРАНДАА Д. АМАРСАЙХАН:

-Орон нутгийн замд үйлдэгддэг ослыг бууруулах, урьдчилан сэргийлэх, хөдөлгөөнд оролцогчдын соёлыг дээшлүүлэх сахилга хариуцлагыг сайжруулах зорилгоор энэ арга хэмжээг сүүлийн жилүүдэд тогтмол зохион байгуулж байна.  Орон нутгийн замд хөдөлгөөнд оролцогчдын 70-80 хувь нь 50-60км/цагаар хурд хэтрүүлдэг,97 хувь нь зорчигч болон хүүхдийг буруу тээвэрлэдэг мөн шөнийн цагаар гэрлийг шилжүүлдэггүй, иргэд маань хаана ч хэдийд ч хяналт шалгалттай таарч болох тул цагдаагийн газартай хамтарч ажиллахыг уриалж байна” гэлээ.

ТЭЭВРИЙН ЦАГДААГИЙН ГАЗРЫН УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ХЭЛТСИЙН ДАРГА, ХУРАНДАА Э.БӨХБАТ:

-Орон нутгийн зам дээрх ослыг бууруулахын тулд хурд сааруулагч байрлуулна, Мобиком, Таван богд, Оюутолгой, Шунхлай гэх мэт байгууллагууд энэ аянд хамтран ажиллахаар болсон. Мөн бид 2018 онд байнга осол гардаг “хар цэг” гэж нэрлэгддэг 16 газрыг байхгүй болгосон, дээрээс нь бидний хүсэл зоригоос шалтгаалахгүй байгаа 34-50 цэгт анхааруулах самбар байршуулсан, одоо энэ цэгүүдийг арилгахаар зорилт тавин ажиллаж байна" хэмээв.

ЦЕГ-ЫН УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ХЭЛТСИЙН ДАРГА Г.АРСЛАНХУЯГ:

-Жолооч нарын ухамсар, хандлага, соёлыг өөрчлөх "Яараад яах вэ" аяныг өнөөдрөөс эхлүүллээ. Гаднын орнуудад жолоочийн, зорчигчийн, явган хүний замын хөдөлгөөнд оролцох соёл их өндөр. Гэтэл манайд хүн машин хоёр мөргөлдөж байгаа нь харамсалтай. Жилд 500 хүн зам дээр нас барж байгаа нь их ноцтой тоо" гэв.

Б.НОМИНЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХахаХаха
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж