Торонто Рэпторс баг анх удаагаа NBA-ийн аваргын цомыг хүртлээ

Хуучирсан мэдээ: 2019.06.14-нд нийтлэгдсэн

Торонто Рэпторс баг анх удаагаа NBA-ийн аваргын цомыг хүртлээ

Торонто Рэпторс баг анх удаагаа NBA-ийн аваргын цомыг хүртлээ

NBA-ийн 2018-2019 оны аварга багаар Канад улсын цорын ганц төлөөлөл Торонто Рэпторс баг тодорлоо. Аваргын төлөө Дорнод бүсээс Торонто Рэпторс, Өрнөд бүсээс Голден Стэйт Уорриорс багууд шалгараад байсан бөгөөд цуврал 6 тоглолтонд Торонто өрсөлдөгчөө 4-2 харьцаатай хожиж багийн төдийгүй Канад улсын түүхэнд анх удаагаа NBA-ийн аварга болов.

Цувралын 6 дахь тоглолт “Оракл Арена”-д болсон бөгөөд уг тоглолтонд Голден Стэйт Уорриорс багийн К.Томпсон бэртэл авч талбайг орхисон нь магадгүй Торонто Рэпторс багт боломжийг олгосон болов уу.  Гэхдээ л Торонто Рэпторс NBA-ийн түүхэнд шинэ хуудас нээлээ.

Өнөөдрийн тоглолтонд Торонто Рэпторс баг 114-110 харьцаатай ялалт байгуулахад П.Сиакам, К.Лаури нар тус бүр 26 оноо авч багаа тэргүүлсэн бол К.Леонард 22 оноо, сэлгээнээс Ф.ВанВлийт 22, С.Ибака 15 оноо авчээ.

Ялангуяа өнөөдрийн тоглолтонд сэлгээнээс шилдэг тоглолтыг үзүүлсээр байгаа Ф.ВанВлийт мөн л сайн байж багийнхаа ялалтанд чухал үүрэг гүйцэтгэснийг дурьдах ёстой. Талбайн эзэн, аваргаа хамгаалагч Голден Стэйт Уорриорс багаас К.Томпсон гялалзаж 30 оноо авсан ч тоглолтыг дуусгаж чадаагүй. А.Игуодала 22, С.Карри 21, Д.Грийн 11 оноо авсан бол сэлгээнээс Д.Казинс 12 оноо авчээ. Багагүй бэртэл, гэмтлийн асуудалтай байсан Голден Стэйт Уорриорс багийн хаанчлалыг Дорнодоос К.Леонардаас удирдуулсан Торонто Рэпторс баг зогсоож чадлаа.

К.Леонард 2014 онд Сан-Антонио Спөрс багийн хамтаар аварга болохдоо финалын үнэ цэнэтэй тоглогч болж байсан бол энэ удаа мөн финалын үнэ цэнэтэй тоглогчийн шагналыг хүртэж байна.

Б.БЯМБАБАЯР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж