ШӨХТГ-аас үнэ бууруулаагүй компаниудад шаардлага хүргүүллээ | News.MN

ШӨХТГ-аас үнэ бууруулаагүй компаниудад шаардлага хүргүүллээ

ШӨХТГ-аас үнэ бууруулаагүй компаниудад шаардлага хүргүүллээ

ШӨХТГ-аас үнэ бууруулаагүй компаниудад шаардлага хүргүүллээ

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар /ШӨХТГ/-аас өнөөдөр /2019.06.14/ мэдээлэл хийлээ. Тус газраас 37 компанид шатахууны үнийг бууруулах шаардлага хүргүүлж байгаа юм байна. "Роснефть" компанийн гадаад хилийн үнэ 2019 оны зургаадугаар сард А-80 автобензин 640 ам.доллар/тонн, АИ-92 автобензин 670 ам.доллар/тонн, дизель түлш 639 ам.доллар/тонн болж өнгөрсөн тавдугаар сартай харьцуулахад А-80, АИ-92 автобензин тонн тутамдаа 25 ам.доллар, дизель түлш нэг ам.доллараар тус тус буурсан байна.

Тиймээс ШӨХТГ-аас гадаад зах зээлийн үнэтэй уялдуулан шатахууны үнийг бууруулах шаардлагыг импортлогч 37 компанид хүргүүлжээ. Энэ сарын 17-н гэхэд шатахууны үнээ бууруулаагүй бол тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх, хүчингүй болгох саналыг ШӨХТГ-аас УУХҮЯ-нд хүргүүлэх гэлээ.

Б.НОМИНЧИМЭГ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-06-14 66.181.161.81

Шатахууны үнийг бүр чөлөөлчихвөл яасан юм бэ? Хүчээр бариад байхаар чинь цаадуул чинь яг ижил үнэ тавьчихаад хөдлөхгүй байна шдээ!!! Янз бүрийн үнэтэй болвол өрсөлдөх ёстой до?!

Avatar

зочин 2019-06-14 66.181.190.219

ийм байгууллага байдаг юмуу татан буулгачихсан юм биш үү

Avatar

шавар 2019-06-14 49.0.212.97

Чадахгүй ээ, өөдөөс чинь цухваа май гээд салаавчилна тэд чинь, бас гадаадад нефть тээврийн 2 том онгоц алан хядагчдын гарт өртөөд үнэ нь огцом өссөн мэдээг далимдуулаад бүр нэмнэ

Avatar

Зочин 2019-06-14 202.170.84.188

чадах уу?…. эсвэл худлаа шантаажлах нэг хэсэг үзүүлбэр үү?

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж