ШӨХТГ-аас үнэ бууруулаагүй компаниудад шаардлага хүргүүллээ

Хуучирсан мэдээ: 2019.06.14-нд нийтлэгдсэн

ШӨХТГ-аас үнэ бууруулаагүй компаниудад шаардлага хүргүүллээ

ШӨХТГ-аас үнэ бууруулаагүй компаниудад шаардлага хүргүүллээ

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар /ШӨХТГ/-аас өнөөдөр /2019.06.14/ мэдээлэл хийлээ. Тус газраас 37 компанид шатахууны үнийг бууруулах шаардлага хүргүүлж байгаа юм байна. "Роснефть" компанийн гадаад хилийн үнэ 2019 оны зургаадугаар сард А-80 автобензин 640 ам.доллар/тонн, АИ-92 автобензин 670 ам.доллар/тонн, дизель түлш 639 ам.доллар/тонн болж өнгөрсөн тавдугаар сартай харьцуулахад А-80, АИ-92 автобензин тонн тутамдаа 25 ам.доллар, дизель түлш нэг ам.доллараар тус тус буурсан байна.

Тиймээс ШӨХТГ-аас гадаад зах зээлийн үнэтэй уялдуулан шатахууны үнийг бууруулах шаардлагыг импортлогч 37 компанид хүргүүлжээ. Энэ сарын 17-н гэхэд шатахууны үнээ бууруулаагүй бол тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх, хүчингүй болгох саналыг ШӨХТГ-аас УУХҮЯ-нд хүргүүлэх гэлээ.

Б.НОМИНЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж