О.Чулуунбилэг: Монголын гадаад харилцааг Д.Цогтбаатараас аврах шаардлагатай

Хуучирсан мэдээ: 2019.06.14-нд нийтлэгдсэн

О.Чулуунбилэг: Монголын гадаад харилцааг Д.Цогтбаатараас аврах шаардлагатай

О.Чулуунбилэг: Монголын гадаад харилцааг Д.Цогтбаатараас аврах шаардлагатай

Гадаад харилцааны яамны гадна Ардчилсан намын гишүүд дэмжигчдийн зүгээс   өнөөдөр /2019-06-14/жагсаал хийж, дипломат албаны нэр хүндийг унагаж байгаа Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатарыг огцрохыг шаардлаа. Тэд Гадаад харилцааны сайд эх орноосоо урвасан, 70 кг хар тамхины хэрэгтэй холбогдсон дипломат албаныхны  үйлдлийг гаргасан тул огцрохыг шаардаж байна гэлээ.  Ингээд зохион байгуулагчдын нэг болох О.Чулуунбилэгтэй товч ярилцлаа.

Та бүхэн Д.Цогтбаатар сайдыг яаралтай хариуцлагаа хүлээж, сайн дураараа огцрох шаардлага хүргүүлж байгаа юм байна. Д.Цогтбаатар сайд огцрох ямар бодит шалтгаанууд байгаа юм бэ?

-Монголын дипломатууд Германд хар тамхи зөөвөрлөж байгаад баригдсанаас хойш гадаад хэргийн сайд Д.Цогтбаатарын хэлж ярьж буй байр суурь, үзүүлж буй үйлдэл үнэхээр ичгэвтэр байгаа учраас энэ эсэргүүцлийн жагсаалыг яамны гадаа хийхээс өөр аргагүй байдалд хүрлээ.  Монголын гадаад харилцааг төлөөлдөг Д.Цогтбаатар сайдаас өөрөөс нь Монголын гадаад харилцааг аврах зайлшгүй шаардлагатай боллоо. Түүнийг огцруулах гуравхан шалтгаан хэлье. Нэгт, Монголын имиж Д.Цогтбаатар сайдын үед түүхэндээ байгаагүй уналаа. Өнөөдөр гадаад ертөнц монголын тухай төсөөлөхдөө нутаг нь тарваган тахалтай, мал нь гоц халдварт өвчинтэй, төрийн алба  нь хар тамхины тээвэрлэлт эрхэлдэг, иргэд нь тэмбүүтэй гэсэн аймшигтай үндэсний хар брэндийг Д.Цогтбаатар сайд болон хурандаа У.Хүрэлсүхийн Засгийн газар буй болголоо. ХХ зууны эхэн үед ч ийм аймшигтай, ичгэвтэр имижээр бичигдэж, яригдаж байсангүй.  Хар тамхи бол олон улсын харилцаанд цэрэг дайны дараа яригддаг эмзэг харилцаа. Бүх цаг үеийн хар тамхины зөөвөрлөлтийн түүхэнд 13-15-д бичигдэх хэмжээний олон сая еврогийн хар тамхины хэрэгт монголын дипломатууд оролцсоных нь хариуцлагыг хариуцсан сайд Д.Цогтбаатарт яаралтай үүрүүлж, монголын Засгийн газар хар тамхины наймаанд оролцоогүй, дэмждэггүй гэдгээ нотлон харуулах ёстой. Хэрвээ монголд ажиллаж буй аль нэг улсын дипломатууд монголын хүүхэд залуучууд хар тамхи тээвэрлээд баригдсан бол монголын ард түмэн яаж эмзэглэж хүлээж авах вэ. Түүнтэй адил Германы нутаг дэвсгэрт үйлдэл гаргасан дипломатууд, тийм хүмүүсийг томилсон сайдад нь хариуцлага тооцохгүй бол бид германы ард түмнийг доромжилсон болно. Монголын засгийн газар үүнд оролцоотой, зохион байгуулсан юм шиг харагдана.

Хэрвээ Засгийн Газар хариуцсан сайдад нь хариуцлага тооцохгүй бол гадаад ертөнц хэрхэн хүлээх авах бол?

-Юуны өмнө үүний өртөг жирийн монгол иргэдэд их хүндээр илэрнэ. Өнөөдөр германы хил дээр Д.Сумъяабазар гээд нэг сайдыг зогсоож шалгаж байгаа бол маргааш олон зуун монгол иргэний визний асуудал хүндэрч албан бус хоригт орно. Хөрөнгө оруулалт, аялал жуулчлалд сөргөөр нөлөөлнө. Гадаадад амьдарч, ажиллаж буй монгол иргэдэд хүндрэл үүснэ, сэрдэгдэнэ. Үүний хариуцлагыг Хүрэлсүх ерөнхий сайд, Цогтбаатар сайд хоёр хүлээх болно шүү.

Тэгвэл хоёрдугаар шалтгаан нь юу юм?

-Хоёрдугаарт, Д.Цогтбаатар сайд тамхи болон хар тамхи зөөвөрлөдөг сүлжээ яаманд нь олон жил байсан. Түүнтэй 2008 оноос хойш тэмцсэн, сүүлдээ гэрээ хүртэл байгуулсан гэж биеэ өмөөрч байна. Уучлаарай, гэрээ байгуулаад, өөрөө гарын үсэг зураад томилсон хүмүүс чинь бүх цаг үеийн хар тамхины наймаанд томд бичигдэхээр асуудалд орооцолдчихсон байна. Гэрээг чинь тоохгүй, шийдэл чинь хүч хүрэхгүй байна. Арван жилийн тэмцэл чинь үр дүнгүй гараагүй учраас Цогтбаатар сайд та гадаад хэргийн сайдын суудалд тэнцэхгүй гэдгээ нотоллоо. Гадаад яаманд бугшсан улс төрийн томилгоо, хууль бус бизнесийн сүлжээний эсрэг тэмцээд дийлэхгүй байгаа бол ажлаа өгчих өө. Дийлдэг хүн эрх баригч МАН-д зөндөө л байж таараа. Мундаг залуус олон л харагддаг. Гадаад яаманд ч мэргэжилдээ мундаг олон залуус, судлаачид бий. Сайд нь яамаа золигт гаргаж болохгүй. Хайрладаг байх ёстой.  Би буруугүй, яамны дипломатууд угаасаа тамхи зөөдгийн,   би томилоогүй, төрийн албаны салбар зөвлөл томилж явуулсан, манай яамны биш тагнуулын хүн гэж  хариуцлагаас зугтах чинь жинхэнэ улс төрч хүний зан биш. Д.Цогтбаатар сайд оффшорын хэрэгт холбогдсон гэдгээ өөрөө хүлээсэн боловч ямар ч ёс зүйн хариуцлага хүлээж байгаагүй хүн. Сү.Батболдын бүлэглэл гадаад яамыг олон жил тайлагнаж байгаа.  Д.Цогтбаатар сайдын ямбыг нь эдэлсэн бол ялыг нь эдлэх хариуцлагатай, эр зоригтой бай. Битгий гоншгоно. Гуравдугаарт., Цогтбаатар сайд аль оны өмнөөс л мэдээд тагнуул уруу бичиг илгээгээд тусгай ажиллагаа явуулсны үр дүнд энэ хэрэг илэрсэн гэсэн утгатай зүйл ярих гэж оролдоод байна. Манай сайд илрүүлсэн юм билээ гэх гадаад яамны ажилтан, Цогтбаатар сайд харин ч илрүүлсэн юм биш үү гэх хэвлэлийнхэн хүртэл байна. Хэрвээ Цогтбаатар сайд үнэхээр илрүүлсэн бол монголын тагнуулыг гадаадын буюу германы тагнуулын байгууллагатай хамтран тусгай ажиллагаа явуулж бариулсан гэдэг эрүүгийн хэрэгт сайд унана. Эрүүгийн хуульд тодорхой байгаа гэдгийг сануулмаар байна.

-Шаардлагуудыг нь хүлээж авахгүй сайд огцрохгүй байвал та бүхэн яах вэ?

-Хэрвээ Д.Цогтбаатар сайд ёс зүйн хариуцлагаа хүлээж огцрохгүй, өөрийгөө өмөөрөөд суугаад байвал бол бид шат дараалсан арга хэмжээнүүдийг авах болно. Гадаадад амьдарч буй олон арван монголчуудаас бидэнд хандаж шүүмж, санал сэтгэгдлээ хэлж, хамтран ажиллаж энэ ичгэвтэр байдлаас хамтран гарах саналуудаа ирүүлсээр байна. Герман, англи, америк, Австрали зэрэг орнуудад ажиллаж амьдарч буй иргэд эсэргүүцлээ тухайн орон дахь монголын элчин сайдын яамдын гадна очиж илэрхийлэх гэж буйгаа мэдэгдсэн. Монголын Засгийн газар, улс төрчид ийм арчаагүй байгаа болохоос монгол иргэд, монголчууд ийм биш гэдгээ, хар тамхийг жигшдэг гэдгээ харуулмаар байна гэсэн. Мөн Д.Цогтбаатар сайдыг улс төрч, парламентын гишүүнийх нь хувиар хариуцдаг тооцуулахын тулд Сүхбаатар дүүргийн сонгогчдоос түүнийг хариуцлага хүлээх ёстой, уучлал гуйхгүй байгаа талаар өрх бүрээр орж санал сэтгэгдлийг авах хариуцлагын аяныг өрнүүлэхээр манай намын залуучууд бэлтгэж эхэлсэн.  Ямар ч байсан Цогтбаатар сайд хариуцлага хүлээж, монголын Засгийн Газар хар тамхийг дэмждэггүй гэдгээ олон улсад нотолтол бид зогсохг

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
20
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж