“Эрүүл сэтгүүл зүйн төлөө” аяныг эхлүүллээ | News.MN

“Эрүүл сэтгүүл зүйн төлөө” аяныг эхлүүллээ

Хуучирсан мэдээ: 2019.06.14-нд нийтлэгдсэн

“Эрүүл сэтгүүл зүйн төлөө” аяныг эхлүүллээ

“Эрүүл сэтгүүл зүйн төлөө” аяныг эхлүүллээ

Цахим орчинд мэдээлэл түгээж байгаа сайтын тоо нэмэгдэж байгаа. Монголын Хэвлэлийн хүрээлэнгийн 2017 оны судалгаагаар цахим орчимд 100 гаруй мэдээллийн сайт ажиллаж байна. Мөн MN гэсэн өргөтгөлтэй 16000 орчим домэйн нэр эзэмшигч байгаа юм. Гэсэн ч онлайн орчинд мэдээлэл түгээж байгаа сайтууд хариуцлагатай, эрүүл сэтгүүл зүйг тэр болгон хийж чадахгүй байгаа юм. Хуурамч мэдээлэл тараах, бусдын оюуны бүтээлийг хулгайлах зэрэг зөрчил түгээмэл ажиглагдах болсон. Тиймээс МСНЭ, Монголын Хэвлэлийн зөвлөл, Монголын сайтын холбоо, ХХЗХ хамтран цахим орчинд мэдээлэл түгээж байгаа хэвлэл мэдээллийн байгууллагуудад хандан хариуцлагатай, мэргэжлийн сэтгүүл зүйн зарчмыг сахиж ажиллахыг уриалж байгаагаа өнөөдөр /2019.06.14/ мэдэгдлээ. Уриалгыг бүрэн эхээр нь хүлээн авна уу.

ХАМТДАА ЭРҮҮЛ СЭТГҮҮЛ ЗҮЙГ БҮТЭЭЦГЭЭЕ

Интернэтийн хэрэглээ өсөн нэмэгдсэнтэй холбоотойгоор мэдээллийн вэбсайтын хандалтын тоо ихээр нэмэгдэх боллоо. Монгол Улсын хэмжээнд өнөөдөр мэдээллийн нийт зуу гаруй мэдээллийн вэбсайт үйл ажиллагаа явуулж байна. Эдгээрт төрөл бүрийн мэдээлэл дамжуулдаг вэбсайтууд хамаарах бөгөөд түүний дотор хуурамч мэдээлэл тараах, бусдын оюуны өмчийг хулгайлах зэрэг хууль бус үйл ажиллагаатай сайтууд ч цөөнгүй байна.  Хэвлэн нийтлэх үйл ажиллагаа явуулж байгаа тохиолдолд редакцын хаягаа тодорхой бичиж, иргэдээс санал, гомдол авах замаа нээлттэй байлгах учиртай.

Харамсалтай нь, энэ үүргээ биелүүлдэггүй мэдээллийн вэбсайтууд цөөнгүй байна. Энэ тохиолдолд шаардлагатай байгууллагууд, иргэд тухайн редакцтай холбогдох боломжгүй болж байгаа нь тухайн редакцид ч, уншигч иргэдэд ч, мэргэжлийн үйл ажиллагаа явуулж байгаа салбарын бусад байгууллагуудад ч сөрөг нөлөөтэй байна. Мөн “редакцын хаяггүй мэдээллийн вэбсайт нь найдваргүй эх сурвалж” болох үндсийг тавьж байна. Иймээс сэтгүүл зүйн мэргэжлийн үйл ажиллагаа явуулж буй мэдээллийн вэбсайтуудыг редакцын хаягаа тодорхой бичиж, байршуулахыг уриалж байна. Үүнд:

  • Редакцын үйл ажиллагаа явуулж буй байршлыг бүрнээр оруулах. /Үүнд, хот, дүүргийн нэр, хорооны дугаар, гудамжны нэр, барилга байгууламж, орон байрны тоот/.
  • Шуудангийн хаяг
  • Мэйл хаяг
  • Утасны дугаар /Суурин утас эсвэл гар утасны дугаар байх, гар утасны дугаар  хоёроос доошгүй байна./

Ингэснээр та бүхэн эрүүл сэтгүүл зүйн төлөөх эхний алхамд хөл нийлүүлэн орох юм.

“Эрүүл сэтгүүл зүйн төлөө” аяныг санаачлагч:

  • Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн Цахим сэтгүүл зүйн салбар
  • Дэмжин оролцогч байгууллагууд:
  • Хэвлэл мэдээллийн зөвлөл
  • Монголын сайтын холбоо
  • Харилцаа холбооны зохицуулах хороо
  • Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар
  • Оюуны өмчийн газар
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-06-14 107.192.1.211

Saixan yilsveelr baina demjij baina

Avatar

Зочин 2019-06-14 66.181.186.163

цахимаар хүн гутаан доромжилдог үе өнгөрнөө.

Avatar

Зочин 2019-06-14 202.131.245.243

Сэтгүүлч гэдэг чинь баячуудын бууны нохой гэсэн үг шүү дээ. Эзнийхээ хаяж өгсөн шавхруугаар хооллодог сэтгүүлчид яаж эрүүл байх вэ дээ?

Avatar

Зочин 2019-06-14 203.91.112.133

хөөрхий ядуу сэтгүүлчдийг ингэж тохуурхаад яахав дээ, Хийсэн ажлыг нь үнэлгээтэй болгчихоод эрүүл сэтгүүл зүй гэж ярь л даа

Avatar

Зочин 2019-06-14 43.242.243.15

МОНГОЛ СЭТГҮҮЛЧИД МӨНГӨТЭЙ ХҮНИЙ ӨМНӨӨС БУСАДРУУ БОРГОХ ДУРТАЙ ХҮМҮҮС ДЭЭ.

Avatar

Зочин 2019-06-14 66.181.186.68

Henii halaasnii nuhduud ve?

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж