Японы Гадаад хэргийн сайд Таро Коно Монголд айлчилна

Хуучирсан мэдээ: 2019.06.14-нд нийтлэгдсэн

Японы Гадаад хэргийн сайд Таро Коно Монголд айлчилна

Японы Гадаад хэргийн сайд Таро Коно Монголд айлчилна

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатарын урилгаар Япон Улсын Гадаад хэргийн сайд Т.Коно 2019 оны зургадугаар сарын 15-17-ны өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ. Айлчлалын үеэр Япон Улсын Гадаад хэргийн сайд Т.Коно Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нарт бараалхаж, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатартай албан ёсны хэлэлцээ хийнэ.

Япон Улсын Засгийн газрын Хөгжлийн албан ёсны буцалтгүй тусламжийн хүрээнд баригдсан Монгол Улсын Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн харьяа Монгол-Япон Сургалтын Эмнэлгийн нээлтийн ёслолд Япон Улсын Гадаад хэргийн сайд Т.Коно оролцох юм. Энэхүү айлчлал нь Япон Улсаас Гадаад хэргийн сайдын түвшинд 9 жилийн дараа хэрэгжиж буй бөгөөд өмнө нь Япон Улсын Гадаад хэргийн сайд С.Уно 1989 онд, Ё.Кавагүчи 2004 онд, К.Окада 2010 онд тус тус Монголд айлчилж байжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж