“Мөнгөн” Ли Чон Вей эрүүл мэндийн шалтгаанаар зодог тайллаа | News.MN

“Мөнгөн” Ли Чон Вей эрүүл мэндийн шалтгаанаар зодог тайллаа

“Мөнгөн” Ли Чон Вей эрүүл мэндийн шалтгаанаар зодог тайллаа

“Мөнгөн” Ли Чон Вей эрүүл мэндийн шалтгаанаар зодог тайллаа

Олимпийн спортын төрлийн нэг бадминтоны энэ цаг үеийн шилдэг тамирчин Малайзын Ли Чон Вей 36 насандаа 19 жилийн карьераа өндөрлүүллээ. Түүний хэлж буйгаар “эрүүл мэнд бол эн тэргүүнд байх ёстой” гэж үзсэн байна. Ли Чон Вейгийн хувьд хэт их ачаалалтай бэлтгэл нь бэртэл, гэмтлээ бүрэн илааршуулахад хүндрэлтэй байсан бөгөөд эмчийн магадлагааны улмаас их спортоо орхиж байна. Олимпийн мөнгөн медальт тамирчин хамарны өвчлөл нь түүнийг цааш карьераа үргэлжлүүлэх боломжгүй болгож байна.

Бадминтоны спортын дэлхийн шилдэг Ли Чон Вей өөрийн твиттер хуудаснаа “Токиогийн олимпийн наадамд оролцох боломжгүй болсонд уучлаарай. Олимпийн алтан медаль хүртэж чадаагүйд уучлаарай. Гэсэн хэдий ч би өнөөдрийг хүртэл хамгийн сайн бүхнээрээ хичээсэн учир харамсах зүйл алга. Би хамгийн шилдэг нь байсан. Намайг дэмжиж байсан та бүгдэд баярлалаа” хэмээн бичжээ.

Малайз улсын төдийгүй, дэлхийн спортын түүхэнд төрөн гарсан шилдэг тамирчдын нэг, бадминтоны спортын домогт тамирчин Ли Чон Вей 2000 онд мэргэжлийн карьераа эхлүүлж байсан бөгөөд Бээжин-2008, Лондон-2012, Рио-2016 олимпийн наадмуудаас мөнгө, ДАШТ-ээс 3 мөнгө, 1 хүрэл, Азийн наадмаас 1 мөнгө, 4 хүрэл, ААШТ-ээс 2 алт, 2 хүрэл, бусад олон тэмцээнүүдээс алт, мөнгө, хүрэл медаль хүртэж байсан. Тэрээр карьерынхаа турш ОУ-ын 69 тэмцээнд ялагч болж, 349 долоо хоног дэлхийн чансааг тэргүүлж байсан шилдэг тамирчин юм. Гэвч тэр олимп, дэлхийн алтан медаль хүртэж чадалгүй карьераа өндөрлүүлж байна.

Б.БЯМБАБАЯР

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж