Олон нийтийн томоохон сүлжээ болох “Твиттер”-ийн ерөнхий захирал Дик Костолло ажлаасаа огцрохоор болсон байна. Харин түүний оронд уг компанийг үүсгэн байгуулагчдын нэг Жек Дорси түр ажиллах аж.
Компанийн албан ёсны мэдэгдэлд Костоло долоодугаар сарын 1-нээс ажлаа хүлээлгэж өгнө. Гэсэн ч тэр бээр твиттерийн захирлуудын зөвлөлд үлдэх юм байна.” Твиттерт”-т шинэ захирал олж томилохоор тусгай комисс ажиллаж эхэлжээ. “Твиттер Инк” компани нь 2006 онд анх байгуулагдсан. Компанийн төв байр АНУ-ын Калифорни муж улсын Сан Фрацниско хотод байрладаг.