Хүүхдийн зуслангууд сургалтын хөтөлбөрөөсөө хамаарч үнээ нэмжээ

Хуучирсан мэдээ: 2019.06.14-нд нийтлэгдсэн

Хүүхдийн зуслангууд сургалтын хөтөлбөрөөсөө хамаарч үнээ нэмжээ

Хүүхдийн зуслангууд сургалтын хөтөлбөрөөсөө хамаарч үнээ нэмжээ

Нийслэлийн ногоон бүсэд нийт 30 гаруй хүүхдийн зуслан үйл ажиллагаа явуулдаг. Эдгээрээс сүүлийн таван жил тогтмол үйл ажиллагаа явуулж буй нь 21 зуслан байна. Энэ жилийн тухайд, хүүхдийн зуслангууд нэгдүгээр ээлжийн амрагчдаа хүлээн авахад бэлэн болжээ. Олон улсын хүүхдийн “Найрамдал” зуслан зургадугаар сарын 3-наас эхлэн амрагчдаа хүлээн авсан бол бусад хүүхдийн зуслангууд зургадугаар сарын 7-10-ны өдрүүдэд үйл ажиллагаагаа эхэлсэн байна.

Тэгвэл энэ жил хүүхдийн зуслангийн төлбөр бага зэрэг нэмэгджээ. Учир нь зуслангуудын  сургалтын хөтөлбөрөөс болж үнэд өөрчлөлт орсон байна. Тодруулбал, тухайн зуслангийн ээлж хэд хоногтой гэдгээс хамаарч, харилцан адилгүй төлбөр төлөх юм. Гэхдээ ихэнх зуслангууд хоногийн 31, 32 мянган төгрөгөөр амрагчдаа хүлээн авах  бөгөөд ойролцоогоор долоо хоногийн 210-240 мянган төгрөгийн үнэтэй байх гэнэ.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж