Зээлжих зэрэглэл тогтоох байгууллагын талаар ярилцлаа | News.MN

Зээлжих зэрэглэл тогтоох байгууллагын талаар ярилцлаа

Зээлжих зэрэглэл тогтоох байгууллагын талаар ярилцлаа

Зээлжих зэрэглэл тогтоох байгууллагын талаар ярилцлаа

СЗХ Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага (JICA)-тай хамтран  "Монгол Улсын Хөрөнгийн зах зээлийн чадавхыг бэхжүүлэх" төслийн 2-р үе шатыг энэ оны гуравдугаар сараас хэрэгжүүлж эхэлсэн. Төслийн хүрээнд СЗХ, ЖАЙКА-тай хамтран “Зээлжих зэрэглэл тогтоох байгууллагын хууль эрх зүйн орчин”, “Үйл ажиллагааны практик асуудал” сэдвүүдээр cургалт зохион байгууллаа. Сургалтад  төрийн байгууллагууд, хувийн хэвшлийнхэн, үнэт цаасны зах зах зээлд оролцогч мэргэжлийн байгууллагуудын төлөөлөл оролцов.

Сургалтын үеэр СЗХ-ны Үнэт цаасны газрын дарга Б.Лхагвасүрэн “2013 онд шинэчлэгдэн батлагдсан Үнэт цаасны тухай хуульд “Санхүүжих чадварын зэрэглэл” тогтоох үйл ажиллагааг эрхэлж болохоор зааж, Монгол улсын санхүүгийн зах зээл дээр анх удаа зээлжих зэрэглэл тогтоох үйлчилгээний эрх зүйн орчин бий болсон. Түүний дагуу Хорооноос холбогдох журмуудыг баталсан. Цаашид Монгол улсад зэрэглэл тогтоох байгууллагын зах зээлийн цар хүрээг өргөжүүлэх шаардлагатай байгаа”  тухай дурдав.

Эх сурвалж: СЗХ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж