Оюутолгойн хувь заяаг Б.Баттөмөр, Г.Тэмүүлэн, Х.Болорчулуун нар шийднэ

Хуучирсан мэдээ: 2019.06.14-нд нийтлэгдсэн

Оюутолгойн хувь заяаг Б.Баттөмөр, Г.Тэмүүлэн, Х.Болорчулуун нар шийднэ

Оюутолгойн хувь заяаг Б.Баттөмөр, Г.Тэмүүлэн, Х.Болорчулуун нар шийднэ

УИХ-аас  өнгөрсөн жил Оюутолгой гэрээний хэрэгжилт болон Монголд ашигтай  гэрээ болсон эсэхийг шалгаж нягтлах ажлын хэсгийг  байгуулсан билээ. Ажлын хэсэг бүтэн жилийн турш ажилласны эцэст  шалгалтын дүгнэлтийг 14 хоногийн өмнө УИХ-ын Эдийн засгийн байнгын хороогоор танилцуулсан. УИХ-ын гишүүдийн олонх  нь ажлын хэсгийн дүгнэлтийг УИХ-аар хэлэлцүүлэх шаардлагатай гэдгийг хэлж буй. Гэвч өнөөдрөөс эхлэн УИХ Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэх эхлэх тул Оюутолгой шалгалтын дүгнэлт тодорхой үр дүнд хүрэхгүй байх нөхцөлд хүрээд буй.

Ажлын хэсгээс гарсан дүгнэлтэд тулгуурлан Засгийн газарт чиглэл өгөх тогтоолын төсөл боловсруулах ажлын хэсгийг саяхан УИХ-ын даргын захирамжаар шинээр байгуулсан.  Уг ажлын хэсэгт Эдийн засгийн байнгын хороо, Хууль зүйн байнгын хорооны гишүүд хамтарч ажиллах бөгөөд ахлагчаар нь УИХ-ын гишүүн Б.Баттөмөр томилогдсон. Гишүүдээр нь УИХ-ын гишүүн Х.Болорчулуун, Г.Тэмүүлэн нарын  бусад гишүүд ажиллана. Тус ажлын хэсэг Оюутолгойтой холбоотой шалгалтын дүгнэлтүүдийг нэгтгэж,   төслийг цаашид хэрхэх тухай тогтоолын төслийг боловсруулах учир хариуцлагатай, шуурхай ажиллахыг УИХ-ын дарга Г.Занданшатар даалгасан.

Ажлын хэсгийн гишүүн Х.Болорчулууны хувьд Дубайн гэрээг шүүмжилдэг гишүүдийн нэг бөгөөд Дубайн гэрээ Оюутолгой төслийн гэрээг улам дордуулсан. Дубайн гэрээ  бол гэрээ биш, ажлын төлөвлөгөө. Рио-Тинто хөрөнгө оруулагч компани бус харин мөнгө хүүлэгч компани. Бид энэ компанийг хөрөнгө оруулагч гэж дөвийлгөх  ч хэрэггүй" гэж  тэрбээр хэлдэг. Харин УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэнгийн тухайд  хоёр тал хэлэлцээрийн ширээний ард сууж гэрээг сайжруулах ёстойг хэлсээр ирсэн. Тэрбээр  Дубайн гэрээг байгуулах үед Оюутолгой компанийн ТУЗ-д ажиллаж байсан бөгөөд   2015 оны зургаадугаар сард буюу  Дубайн гэрээг байгуулахаас сарын өмнө УИХ-ын намын  бүлгүүд, ҮАБЗ-д Дубайн гэрээний талаар нууц танилцуулга хийж байсан. Тэрбээр энэ тухайгаа “Тухайн үед Монголчууд бүгд нэгдэж чадаагүй. Өнөөдөр дахин энэ алдааг бүү гаргаасай гэж хүсч байна” хэмээн хэлж байв.

Ямартаа ч  хоёрдахь ажлын хэсгээс Оюутолгойн хувь заяа шийдэгдэнэ. Түүнчлэн “Энэ сард багтаан Оюутолгойн хэргийг шүүхийн байгууллагад шилжүүлнэ” гэдгийг АТГ-ын дарга З.Дашдаваа өчигдөр /2019.06.13/ чуулганы хуралдаанд оролцох үеэрээ хэлсэн. Оюутолгой төслөөс "Рио-Тинто" компани 2017 онд 744 сая ам.долларын өгөөж хүртсэн бол Монгол Улс 175 сая ам.долларын ашиг хүртсэн  болох нь ажлын хэсгийн дүгнэлтээс гарсан билээ. Мөн  Монгол Улс  Рио-Тинто компанид 1 тэрбум 79 сая ам.долларын өрөнд орж,  хүү нь 541 сая ам.доллар болж өссөөр байгаа юм.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
БурууБуруу
2
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж