Гэртээ цоожлуулсан хүүг угаартахаас аварчээ

Хуучирсан мэдээ: 2015.06.15-нд нийтлэгдсэн

Гэртээ цоожлуулсан хүүг угаартахаас аварчээ

Нийслэлийн Онцгой байдлын газарт Баянгол дүүргийн наймдугаар хорооны 16 дугаар байрны 6 давхарт айлд гал гарч байна гэсэн дуудлага өнөөдөр иржээ. Дуудлагын дагуу Гал унтраах, аврах 10 дугаар ангийн ээлжийн бүрэлдэхүүн очиход долоон настай хүү гаднаасаа цоожлуулсан, өрөөнд утаажилт ихтэй, хаалгыг гаднаас нь онгойлгох боломжгүй байсан тул аврах албаныхан долоон давхарын айлын цонхоор дамжин зургадугаар давхарт нэвтэрч хүүг аварсан байна.

Гал унтраах ангийг очиход оршин суугчид дотор нь хоёр хүүхэд байгаа гэж мэдээлсэн ч нэг хүүхдийг ээж нь гадагш авч гарсан байжээ.

Мөн амралтын өдөр Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, Улаанхуарангийн 11 дүгээр гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг өгснөөр Гал унтраах, аврах 63 дугаар ангийн тасгийг очиход 5 ханатай гэр, эд хогшил, “Мицибуши” загварын суудлын автомашин хайрагдан шатаж байсныг унтраасан байна. Уг гал түймрийн улмаас 31 настай, эрэгтэй, 6 настай, эмэгтэй, 4 настай, эмэгтэй нар түлэгдэж гэмтсэн байсныг эмнэлгийн анхны тусламж үзүүлэн ЯТТ-ийн 103-ын эмчид хүлээлгэн өгчээ.

Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын амралт эхэлсэнтэй холбогдууан бага насны хүүхдийг гэрт нь харах хүнгүй үлдээхгүй байх, гэр орон сууцны галын аюулгүй байдыг хангахыг нийт эцэг эхчүүд, иргэдэд нийслэлийн Онцгой байдлын газраас онцгойлон сэрэмжүүллээ.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж