Яагаад хар цагаан гэж?

Хуучирсан мэдээ: 2019.06.14-нд нийтлэгдсэн

Дөнгөж төрсөн хүүхдийн хараа өнгө дүрс ялгаж чаддаггүй бөгөөд аажим хирнээ хамгийн түргэн хөгждөг эрхтний нэг. Төрсөн цагаас нь эхлээд ээж нар маань хүүхдийнхээ хөгжлийг цаг алдалгүй дэмжих хэрэгтэй. Ингээд харааг хөгжүүлэхдээ бяцхан түүнийхээ ойр орчимд бэлдсэн хар цагаан өндөр ялгарал бүхий зургийг байршуулахаас эхлээрэй. Тэд эхний хэдэн саруудад ихэнх цагийг орон дээр хэвтэж өнгөрүүлдэг. Тиймээс эдгээр нь түүний хамгийн сайн найз нь байх болно.

Нярай нар 🌫 бүүдгэр манан дунд байгаа мэт эхний 8 долоо хоног харна. Энэ үйл явцыг дэмжих, түлхэц өгөх зорилгоор хар цагаанаар дүрсийг сонгож байгаа юм. Тухайн дүрсээ төвлөрөн олж харахад нь тустай.

  1. Эхний 0-4 саруудад энгийн, гэхдээ тод өндөр ялгарал бүрий карт, жишээ нь геометрийн дүрс, жимс ногоо, амьтан юу ч байж болно.
  2. Дараагийн 4-6 сараас бага зэрэг дэлгэрэнгүй хэд хэдэн дүрс нэмэгдсэн тухайлбал оймс, шүхэр, цэцэг гэх мэт тодорхой эд юмс сонгох хэрэгтэй. Харааны дасгалыг алхам алхмаар ахиулж байгаа нь тэр.
  3. Харин 6-9 саруудад өнгө нэмэх ба хар цагаан дээр улаан өнгөний хослолыг ашиглахыг зөвлөдөг. Гэх мэт алхам алхмаар нэмсээр 9-өөс дээш саруудад зургийн элемент, өнгө зэргийг нэмж өгнө. Маш сонирхолтой шүү, гол нь ээжүүд сар сараар яг сайхан бэлдээд тавьсан байх хэрэгтэй.

Зайсан Скуэрт байрлах Comf-Store дэлгүүрт нярай хүүхдүүдэд зориулсан “Black and White, Cards and Mobile Combo” тоглоомыг худалдаалж байна.

🌏 Зайсан Скуэр Худалдаа үйлчилгээний төв 2 давхарт "Comf-Store" дэлгүүр

☎️ 7715-4554, 86204554, 86064554

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж