"Азхүү" нэртэй хотон шувуунд 1.6 сая төгрөг зарцуулжээ

Хуучирсан мэдээ: 2019.06.14-нд нийтлэгдсэн

"Азхүү" нэртэй хотон шувуунд 1.6 сая төгрөг зарцуулжээ

"Азхүү" нэртэй хотон шувуунд 1.6 сая төгрөг зарцуулжээ

Монгол гэрт өвөлжсөн "Азхүү" нэртэй хотон шувуу ижил сүрэгтээ нийлжээ. Өнгөрсөн жилийн арваннэгдүгээр сард  Ховд аймгийн Чандмань  сумын "Сүлжээ" багийн нутгаас бууны суманд шархадсан байсныг нь Хар ус нуур орчмын улсын тусгай хамгаалалттай газрын байгаль хамгаалагч Б.Содбилэг олж, гэртээ эмчилжээ.

Байгаль хамгаалагч тэрхүү шувуундаа "Азхүү” хэмээх нэр өгсөн бөгөөд саяхнаас бүрэн эдгэрсэн тул ийнхүү байгальд нь эргүүлэн тавьсан юм байна. Хуулиар хамгаалагдсан ховор шувууг өнтэй өвөлжихөд дэм болгож амьдрах орчны зардал 1.6 сая төгрөгийг Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газраас санхүүжүүлсэн байна.  Хамгийн сүүлд Хар ус нуурт хийсэн судалгаагаар тус нуурт 62 хотон өндөглөн зусаж байгаа ажээ.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж