Л.Болд гишүүний илтгэл дуулиан тарив

Хуучирсан мэдээ: 2015.06.15-нд нийтлэгдсэн

Л.Болд гишүүний илтгэл дуулиан тарив

Гадаад хэргийн сайд асан Л.Болд баасан гаригт /VI.12/ цаазын ялын тухай Азийн анхдугаар чуулга уулзалтан дээр Малайз улс цаазын ялаас татгалзах хэрэгтэй гэсэн шалтгаанаа тайлбарлахдаа Ш.Алтантуяагийн хэргийг дурьджээ. Л.Болд хэлэхдээ “Ш.Алтантуяагийн үхэл хэн нэгнийг хөнөөх нь буруу гэдэг сургамж болох ёстой. Цаазаар авах ял бол харгис бөгөөд засгийн газрууд гэмт хэрэгтнүүдийг цаазаар авах нь муу үлгэр дууриал үзүүлдэг" хэмээжээ.

Тэрээр Ш.Алтантуяагийн аллагад холбоотой өөр хүмүүс байж болох, түүнийг хөнөөхийг тушаасан хүн байж болно, гэмтнүүдэд аллага үйлдэхэд тусалсан хүмүүс байж болно. Ш.Алтантуяагийн аллагын хэргийн үнэн мөнийг олж, холбоотой хүмүүсийг бүрэн тодруулах хэрэгтэй. Тиймээс аллагад холбогдсон гэмт хэрэгтнүүдийг яаран цаазлах хэрэггүй гэж ярьсан аж.

Л.Болдоос Малайзийн сэтгүүлч “Та Малайзийн засгийн газрыг Ш.Алтантуяагийн алуурчдад оноосон цаазаар авах ялыг хөнгөлөхийг уриалж байна уу?” хэмээн асуужээ. Хариуд нь тэрээр “Энэ бол зөвхөн хувь хүний тухай асуудал биш. Бид шударга ёсыг хүсч байна. Хүний эрхийн тэмцэгчийн хувьд би нэг л бодолтой. Гэвч Монголын иргэний хувьд бас өөр бодолтой. Би хаана ч цаазын ялыг эцсэргүүцнэ” хэмээн хариулжээ.

Ш.Алтантуяагийн сэглэгдсэн цогцос 2006 оны аравдугаар сарын 18-нд Малайзын Шах Алам хотын ойролцоох ойгоос олдсон билээ. Түүний аллагад буруугагдсан цагдаагийн газрын хоёр ажилтан цаазын ял сонссон юм.

Монгол Улс хамгийн сүүлд 2009 оны зургадугаар сард цаазын ял гүйцэтгэж, үүнээс хойш цаазын ялыг халсан хэмээн Л.Болд хэлжээ.

Б.АНХТУЯА

Эх сурвалж: Charles Hector blog

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж