Жулиян Ассанжийг АНУ-д шилжүүлэн өгнө

Хуучирсан мэдээ: 2019.06.14-нд нийтлэгдсэн

Жулиян Ассанжийг АНУ-д шилжүүлэн өгнө

Жулиян Ассанжийг АНУ-д шилжүүлэн өгнө

“Wikileaks”  сайтыг үндэслэгч Жулиян Ассанжийг АНУ-д шилжүүлэн өгөх хүсэлтийг Их Британийн дотоод хэргийн сайд Сажид Жавид хүлээн зөвшөөрч гарын үсэг зуржээ. АНУ-аас түүнийг төрийн нууц задруулсан хэрэгт буруутган ял шийтгэхээр бэлтгэж буй.

Жулиян Ассанжийг ирэх баасан гаригт Вэстминстер хотын шүүхэд видео бичлэгээр дамжуулан оролцуулахаар болжээ. Өдгөө 47 настай Жулиян Ассанж өмнөх шүүх хуралд оролцохдоо бие нь тун тааруу харагдсан аж. Тэрбээр батлан даалтад суллагдсан нөхцөлийг зөрчсөн хэргээр Лондон хотын зүүн өмнөд хэсгийн шоронд 50 долоо хоног хорих ял эдэлж буй.

Жулиян Ассанж 2012 оноос хойш Лондон хот дахь Эквадор улсын Элчин сайдын яаманд орогнож, удаан хугацаанд гадаад ертөнцөөс тусгаарлагдан амьдарсан юм. Түүнийг өнгөрсөн дөрөвдүгээр сард Эквадорын албаныхан Их Британийн талд хүлээлгэн өгсөн билээ. Жулиян Ассанжийг АНУ-аас гадна Швед улсад хүчирхийллийн хэрэгт буруутган ял шийтгэхээр бэлтгэж буй.

Эх сурвалж: ВВС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж