Нефть тээвэрлэгч хөлөг онгоц халдлагад өртөж, газрын тосны үнэ огцом өсөв | News.MN

Нефть тээвэрлэгч хөлөг онгоц халдлагад өртөж, газрын тосны үнэ огцом өсөв

Нефть тээвэрлэгч хөлөг онгоц халдлагад өртөж, газрын тосны үнэ огцом өсөв

Нефть тээвэрлэгч хөлөг онгоц халдлагад өртөж, газрын тосны үнэ огцом өсөв

Оманы буланд нефть тээвэрлэгч хоёр хөлөг онгоц халдлагад өртсөний улмаас газрын тосны үнэ огцом өсч байгаад АНУ Ираныг буруутгажээ. Гэвч Тегеран түүнийг үгүйсгэсэн байна. Дээрх хоёр онгоцоор зорчиж явсан 44 далайчныг Иран улсын онцгой байдлын албаныхан аварч, Оманы булангийн баруун эрэгт орших, Ираны Жаст боомтод хүргэсэн байна.

Оманы эрх баригчид хөлөг онгоцнууд халдлагад өртсөн мэдээллийг баталсан бөгөөд Ираны нутаг дэвсгэрт хамрагдах хэсэгт дэлбэрэлт болсныг онцолжээ. “Kokuka Courageous” хөлөг онгоцны оператор компани, Сингапурын “BSM Ship Management”-ээс “Хөлөг онгоцны их бие баруун талаасаа гэмтсэн, хөлгийн багийн 21 гишүүнийг ослын газраас нүүлгэн шилжүүлсэн. Тэдний нэг нь хөнгөн шархдаж, эмнэлгийн тусламж авсан” гэж мэдээлсэн байна. Нефть тээвэрлэгч онгоц живэх аюулгүй, түүн дээрх метанолтой ачаа бүрэн бүтэн байгаа аж. Халдлагын тухай мэдээлэл газрын тосны үнэд хүчтэй нөлөөлж, үнэ нь дөрвөн хувиар өсжээ.

Хөлөг онгоцууд явж байсан бүсэд дэлбэрэх чимээ сонсогдсон бол Пакистан болон Оман улсын далайн боомтуудад хөлөг онгоцнуудын багийн гишүүдээс аюулын дохио иржээ. Арабын хэвлэлүүдэд мэдээлснээр, Норвегийн далбаан дор явдаг “Front Altair” болон Панамын "Kokuka Courageous" нефть тээвэрлэгч хөлөг онгоцууд халдлагад өртсөн бөгөөд тэдгээр онгоц руу шунгадаг мина (торпед)-аар харвасан байна.

 

Эх сурвалж: Reuters, IRNA

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

шавар 2019-06-14 49.0.212.97

За бензин дахиад нэмэгдэнэ дээ

Avatar

Zochin 2019-06-14 202.126.89.171

Shungadag mina gej yamar turliin mina bdg um bol tailbarlaach?

Avatar

Зочин 2019-06-14 202.179.2.18

torpedo geed usan doogur harvadag puujin baidag umaa um sain unsh

Avatar

зочин 2019-06-14 202.21.108.73

Үр дүн нь Оросд ашигтай л юм байна ….Оросын тагнуулчидын хийсэн ажил биз ..

Avatar

Unen 2019-06-14 103.229.121.52

Tonkinii buland Amerik yaaj hudal yarij dain ehluulsen bilee!

Avatar

Дайн эхэллээ 2019-06-14 202.126.89.71

Ингээд дайн эхэллээ дээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж