ОХУ-ын их, дээд сургуулиуд 2021 оноос эхлэн төгсөгчдөд боловсролын цахим баримт бичиг буюу диплом олгохоор төлөвлөж байгаа тухай ОХУ-ын Шинжлэх ухаан, дээд боловсролын яамны хэвлэлийн албанаас мэдээлжээ. Энэ онд эхний ээлжинд таван их, дээд сургууль боловсролын баримт бичгийн цахим загварыг нэвтрүүлэх бол 2020 он гэхэд 15 сургууль нэвтрүүлэх аж.
Цахим диплом нь тухайн оюутны хийсэн шинжлэх ухааны судалгааны ажил, дадлага, курсын ажил, спортын ололт амжилт зэргийг багтаасан багц цахим мэдээллийн хэлбэртэй байх юм байна. Ажил олгогчид төгсөгчдийн диплом төдийгүй ур чадварын талаарх мэдээллийг сонирхдог учир энэ маш давуу талтай төдийгүй тухайн оюутны мэдлэг чадварыг бодитоор үнэлэхэд дөхөм болох аж.
Эх сурвалж: TASS
Холбоотой мэдээ