Архийг уухаас өөрөөр ашиглах гайхалтай санаанууд

Хуучирсан мэдээ: 2019.06.14-нд нийтлэгдсэн

Архийг уухаас өөрөөр ашиглах гайхалтай санаанууд

Архийг уухаас өөрөөр ашиглах гайхалтай санаанууд

Архи бол зөвхөн ууж согтуурах, наргиж цэнгэхэд зориулагдсан эд биш ажээ. Энэ нь өдөр тутмын амьдралд маш хэрэгтэй, бидний гэрийн ажил болоод бас бус зүйлсийг хөнгөвчлөхөд маш чухал үүрэгтэй бүтээгдэхүүн юм байна. Ингээд таны өдөр тутмын амьдралд хэрэг болох дараах зөвлөгөөнд анхаарлаа хандуулна уу.

ҮНЭР ДАРАГЧ

Өрөө тасалгааны чийг болон эвгүй үнэрийг арилгамаар байвал үнэртүүлэгч тосон дээр бага зэрэг архи нэмээд өрөөндөө байлгаарай. Эсвэл тухайн хэсэгт бага зэрэг цацсан ч болно. Үйлдвэрийн аргаар хийсэн үнэртүүлэгчнээс ялгагдах юм байхгүй.

ЦЭЦЭГНИЙ НАС УРТАСГАХ

Амьд цэцэг хэдийгээр сайхан ч гэсэн маш богино настай, хоёр ч хонохгүй үхчихдэг шүү дээ. Тиймээс тэдгээр сайхан цэцэгсээ удаан харахыг хүсч байвал цэцгийнхээ усанд хэдхэн дусал архи хийгээд үзээрэй. Нэлээд хэдэн өдөр амьд цэцэгс гэрийг тань чимэх болно.

ШАВЬЖ УСТГАГЧ

Гэрт үүрлэсэн жоом, бясаа болон бусад хортон шавжийг ор сураггүй устгамаар байвал уксус, архи хоёрыг холиод шүршдэг саванд хийн, булан тохой, далд газруудаар сайтар шүршиж өгөөрэй. Тун удалгүй “Урилгагүй зочид” тэр чигтээ устаж үгүй болно.

ШАРХНЫ НААЛТНЫ ОРМЫГ АРИЛГАХ

Шархны эсвэл хурууны наалтыг удаан наасны дараа авах үед цавуу нь наалдчихаад угаагаад ч арилдаггүй шүү дээ. Тэгвэл энэ ормыг архи, эсвэл спирт шингээсэн хөвөнгөөр арчвал тэр дороо арилах болно.

ХУВЦАС ЦЭВЭРЛЭХ

Хувцсанд үлдсэн толбо болон эвгүй үнэрийг арилгахыг хүсвэл архи цацаж байгаад, дараа нь энгийн үед угаадаг шигээ угааж болно. Гэхдээ эхлээд тухайн хувцас тань будаг гардаг эсэхийг нягтлаарай. Хэрэв будаг гардаг хувцсан дээр архи дусаавал будаг нь уусч, муухай болно шүү.

ХӨГЦ АРИЛГАХ

Угаалгын өрөөний булан тохойд ургасан хөгц болон гэрийн чийгтэй хэсэгт бий болсон толбыг арилгахын тулд шүршигчтэй саванд архи хийж цацан, хэдэн минут байлгаад, сайтар арчаарай. Ор мөргүй арилах болно.

ШИЛ ТОЛЬ АРЧИГЧ

Хэрвээ гэрт тань шил арчигч шингэн дууссан байгаа бол усыг архитай холин, арчиж болно. Толбо бактерийг сайн арилгахаас гадна гайхалтай сайхан гялалзуулдаг юм шүү.

ЦАВУУ АРИЛГАХ

Хаалга, хана, хөргөгч болон машин дээр наасан зар сурталчилгааны хуудсыг буцаагаад хуулахад  цавуу нь үлдчихээд огт арилдаггүй шүү дээ. Хумсаараа хуулж, үрж суухаасаа өмнө хуурай алчууранд шингээсэн архиар арчаад үзээрэй. Үр дүн нь гайхалтай байх болно.

ХӨЛСНИЙ ҮНЭР ДАРАХ

Суга ихээр хөлөрснөөс болж гарах эвгүй үнэрийг дарахын тулд усанд орсныхоо дараа хөвөнд архи шингээж арчаарай. Үүнийг хоёр хоногт нэг удаа хийхэд хангалттай. Ойр ойрхон ингэж арчвал суга нимгэн эмзэг арьстай тул улайж хорсох болно гэдгийг анхаараарай.

САХЛЫН ХУТГА ХАДГАЛАХ

Угаалгын өрөө байнга чийгтэй байдаг тул метал эдлэлүүд амархан зэвэрч, эвгүй үнэртэй болох нь бий. Тиймээс сахлын хутгаа стакантай архинд хийн хадгалж болох юм. Ариутгагдахаас гадна зэвэрхээс хамгаална. Арьсанд тань шууд хүрэлцдэг хэрэглэл тул ариун цэврийг дээдлэх нь зүйтэй.

ЗАГАТНАХЫГ НАМДААХ

Хортой ургамалд хүрэх, шавжинд хазуулах болон бусад зүйлсээс арьс харшилж, улайн байж суухын аргагүй загатнадаг. Үүнийг хурдан намдаахын тулд архи шингээсэн хөвөнгөөр тухайн хэсгээ хөнгөхөн арчаарай. Хормын дотор л та тайвшралыг мэдрэх болно.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
4
ХахаХаха
3
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж