АТГ 60 гүйцэтгэх ажилтнаар бүл нэмлээ | News.MN

АТГ 60 гүйцэтгэх ажилтнаар бүл нэмлээ

АТГ 60 гүйцэтгэх ажилтнаар бүл нэмлээ

АТГ 60 гүйцэтгэх ажилтнаар бүл нэмлээ

Хууль  тогтоогчид өчигдөр /2019.06.13/ айдас хүйдэс дунд Авлигатай тэмцэх газар /АТГ/-ын гэмт хэрэгтэй тэмцэх гүйцэтгэх ажилтны орон тоог 60 -аар нэмэх шийдвэр гаргалаа. Бүрэн эрхийн хугацааныхаа дөрөвний гурвыг туулсан УИХ-ын хувьд авлигатай тэмцэх чиглэлээр гаргасан ганц зөв шийдвэр энэ болов.

Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангийн зээлээс хамаарал бүхий компанидаа зээл авч, ард түмний боломжийг хулгайлсан УИХ-ын гишүүдэд ч энэхүү баталсан тогтоол нь үйлчлэх тул айдас хүйдэс дунд кноп дарахаас ч яалтай.

АТГ-ын орон тоог нэмэх шаардлага үүссэн хамгийн том шалтгаан нь цагаан захтнуудын нэр холбогдсон авлига, албан тушаалын хэргийн тоо эрс өссөнтэй холбоотой юм.

Статистик мэдээг сонирхуулбал,  тус газрын Мөрдөн шалгах хэлтсийн 2016 онд хийж гүйцэтгэсэн ажлыг 2018 оны жилийн эцсийн ажлын үзүүлэлттэй харьцуулан үзэхэд шалгаж шийдвэрлэсэн гомдол мэдээлэл нь хоёр дахин, мөрдөн шалгах хэрэг 903-аар буюу 4.8 дахин, шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт шилжүүлсэн хэрэг 157-оор буюу 3.3 дахин, хэрэг бүртгэлтийн хэрэг хаах саналтай прокурорт шилжүүлсэн хэрэг 424-өөр буюу 10.8 дахин,  үлдэгдэл хэрэг 266-аар буюу 6.8 дахин, шүүхээр шийдвэрлэгдсэн хэрэг 59 нэгжээр буюу 3.4 дахин өсчээ.

Мөн гэмт хэргийн улмаас учирсан хохирол 17.6 дахин, хохирол нөхөн төлүүлэлт 6.2 дахин, эд хөрөнгө битүүмжлэх ажиллагаа 16.9 дахин өссөн байна. Гэтэл уг хэрэг дээр ажилладаг бүтэц, бүрэлдэхүүн нь 2014 онд батлагдсан орон тоогоор байгаа нь авлига хээл хахууль, албан тушаалын хэргийг мөрдөн шалгах үйл ажиллагааг шуурхай явуулахад хүндрэл учруулах болжээ.  Тэр дундаа их хэмжээний хохирол учруулсан, том төсөл арга хэмжээтэй холбоотой хэргийг өргөн хүрээнд мөрдөн шалгах ажиллагааг явуулахад хүн хүч шаарддаг.

Мөн нийтийн албан тушаалтны томилгоо болон ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой хөрөнгө орлогын мэдүүлгийг шалгуулах гомдол мэдээллийн тоо эрс өссөн, нийтийн албан тушаалтны хөрөнгө орлогын мэдүүлгийн хяналт шалгалтын ажлыг шинэ шатанд гаргах, далайцыг нэмэгдүүлэх, албан хаагчдын ажлын ачааллыг тэнцвэржүүлэх зайлшгүй шаардлага бий аж.

Орон нутгаас хувийн ашиг сонирхлын зөрчилтэй болон авлигын гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээллийг иргэд, олон нийтээс олон тоогоор ирүүлдэг. Гэтэл орон нутагт салбар нэгж байхгүйгээс төвөөс орон нутагт албан хаагч очиж ажилладаг. Албан томилолтоор нэг газарт олон хоногоор ажиллах хүн хүчний бололцоо боломж тэр болгон гардаггүй учир цөөн хоногт хяналт шалгалтын болон мөрдөн шалгах ажиллагааг хийснээс асуудал бүрэн гүйцэт шалгагдахгүй, гэмт хэрэг зөрчил дутагдлыг бүрэн илрүүлэн, шалтгаан нөхцлийг тогтоох боломж бүрддэггүйгээс буруутай албан тушаалтанд хуульд заасан хариуцлага тооцогдохгүй орхигдох, ял завшуулах эрсдэл эрсдэл үүсэх.

Орон нутагт авлигын гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээллийг албан томилолтоор очиж шалгахад тухайн асуудалд эрүүгийн хэрэг үүсгэсэн тохиолдолд хэрэгт хяналт тавих прокурор, байцаан шийтгэх ажиллагаатай холбоотой зөшөөрөл өгдөг шүүх нь аймагт байрладаг учир тухайн хэргийн шалгаж шийдвэрлэж дуустал орон нутаг руу олон удаа томилолтоор ажиллах шаардлагатай болдог. Энэ тохиолдолд Улаанбаатар хотод шалгагдаж байгаа хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа хийгдэхгүй цаг алдах эрсдэл үүсдэг байна. Учир нь нэг мөрдөн байцаагч дээд тал нь  25 хэрэг дээр ажиллах шаардлага тулгардаг.

Иймээс тус газрын гүйцэтгэх ажилтны орон тоог 60-аар нэмэгдүүлэх нь ажлын хэт ачааллыг бууруулж, хэрэг бүр дээр нэгбүрчлэн шуурхай ажиллах боломж бололцоог бүрдүүлж өгөх ач холбогдолтой юм.

АТГ-ын зохион байгуулалтын бүтэц, орон тоо, албан хаагчийн цалингийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай УИХ-ын  тогтоолын төсөл “Төрийн мэдээлэл” эмхэтгэлд хэвлэгдэн гарснаар хэрэгжиж эхэлнэ.

Г.ХОРОЛ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
18
ЗөвЗөв
10
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

44 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зо 2019-06-14 66.181.161.127

За мэдэхгүй нь. АТГ ачаалалаа дийлэхгүй байгаа нь үнэнлдээ. Наад 60 хүн чинь хэдийд хаана бэлтгэгдсэн юм, ямар өчиг тангарагтай юм, алдаа завхрал гарвал ямар хариуцлага хүлээх юм? Бүх шатны шүүгч нар нь " манан" гэдгийн сүлжээнд элсчихээд тэдний хамгаалагчид болчихоод байна л гэсэн. Тэгсэн гэнэт 60 шударга хүмүүс гаргаад ирдэг гэнэ. Ямар учиртай ямар л хүмүүс байгаа болдоо. Төрийн минь сүлд ӨРШӨӨ.

Avatar

ur chadvar aa deeshluulee 2019-06-14 64.119.18.135

ATG-iin ajillagsadiin bolovsrol medleg her vee? ediin zasag, gadaad hel, chadvar bgaa yu? baahan oron too mudakuud aar duurgeed bas l buun avilgal tanil taliin asuudal uuseh vii, baahan Vishiinskii argatai baagiinuudaar duurne shuu

Avatar

Зочин 2019-06-14 182.160.34.58

авилгач с.эрдэнэ элбэгдорж ми.энхболд батүүл нарыг хурдан шүүн ялыг нь өгч хонгилд нь хориоч ээ. хамгийн сүүлд с.эрдэнэ баасанхүүд 200 саяыг өгч намдаа урвуулсан нь илэрлээ. бас л ноцтой авилга шүү дээ.

Avatar

-- 2019-06-14 49.0.212.97

Өө тэгвэл энэ 60 чинь МАН-ын ах дүү, хамаатан садан, найз нөхөл, нууц амраг нь юм байна, тиймд 182.160.34.58 гэдэг IPV4 хаягтай МАН-ын хулгайч өмөөрөөд байгаа юм байна

Avatar

одоо үр дүн гарах уу? 2019-06-14 150.129.140.240

ОДОО орон тоогоо нэмлээ, үр дүн гарах уу? НИЙТЭД ИЛ болсон авлигачид хотын гудамжаар алхаж л явна. ХЭЗЭЭНЭЭС эхлэн авлигачидтай хатуухан тэмцэх вэ? ЦАЛИН нэмлээ,…

Avatar

Зочин 2019-06-14 202.179.31.96

АТГ газар юу ч хийхгүй байгаа юм биш үү.Оюутолгой болон бусад ордыг зараад идчихсэн луйварчин эх орноосоо урвагч нарыг та нар бүх насаар нь шоронд хийлдээ.Эд нараас болж Монголын залуучууд харьд боолын хөдөлмөр эрхэлж байна эд нараас болж үр хүүхэд өнчөрч байна эд нараас болж эх орон хувхайрч байна эд нараас болж гол мөрөн ширгэж газар нутаг эзгүрч цөлжиж байна. Монгол улсад төр байна уу Монгол улсад эзэн гэж байна уу…………………………………

Avatar

Зочин 2019-06-14 112.72.11.104

наад 60 хүн чин авилга танил талаараа л ажилд орж байгаа 60 ан мянган хүн нэмсэн ч ялгаа байхгүй хүн нь цөөдөөд байгаа юм биш ажилаа хийхгүй өөрсдөө авилга аваад байгаа нь

Avatar

Хүннү 2019-06-14 202.179.25.186

Өө АТГ-хан авилгачидыг барьдаг гэнэ гэтэл нөгөөдүүлийг нь дээрээс хэн нэгэн шүүгч, поркурор, сайд дарга нар сугалаад авчихдаг гэнээ. Энэ томоохон авилга авдаг хүмүүс чинь "нам"- аа санхүүжүүлдэг юм биш үү. Нам нь албан тушаал өгдөг нөгөөх нь мөнгө босгодог юм байна. Эхлээд бүх муу муухай бүхний эхлэлийг санаачилдаг эцэст нь гэмгүй царайлдаг намуудыг "461"- хийе.

Avatar

Зочин 2019-06-14 66.181.189.58

MAH udaxgui bugd shorond yvj xulgailsan xorongoo xuraalgaj Ard tumnii omch bolgono.

Avatar

SHUDRAGA 2019-06-14 94.214.181.162

mongoliin maliig hen hulgailj bna.UVSIIN hulgaich nar.Mongoliin toriin omchiig hen hulgailj bna.UVSIINHAN.MONGOLIIN TORIIN BAIGUULLAGUUD BOLON TORIIN OMCHIT KOMPANIUD DIPLOMAT ALBADUUD BUTUU HSAVAASTAI DORVODUUD BNA.TED BUGD NYAMDORJ SHIG SHUDRAGA EH ORONCH GESEN HAZGAI HELTEI BUGD HULGAICH. EVROPOOR BOLOH GADAAD ORNUUDAAR HULGAI HIIJ BAIGAA MONGOLCHUUD 80-90% NI UVSIIN HULGAICH NAR BNA.ENE SHUDRAGUUD CHINI HARIN JINHENE HULGAICH BAIDAG JM UU HAASHAA JM.

Avatar

иргэн 2019-06-14 64.119.26.128

Тооноос чанар гэдэг дээ

Avatar

Өлд 2019-06-14 202.179.31.51

ХУУЛЬ ХЯНАЛТЫН АЙМАГ БАЙГАА ДАРГА НАРЫГ ӨӨРСДӨӨ АВИЛГЫН СҮҮЛЖЭЭ БАЙГУУЛСАН ОДОО ХҮРТЭЛ БАЙЖ БАЙХАД БИ ИТГЭХГҮЙ МОНГОЛД ИРЭЭДҮЙ БҮРХЭГ БАЙНА.

Avatar

Зочин 2019-06-14 202.126.88.60

ЗӨВ ШИЙДВЭР БАЙНА ОДОО ШОРОНГОО ӨРГӨЖҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ

Avatar

зочин 2019-06-14 64.119.26.128

Улсаараа АТГ-ын ажилтан болцгооё

Avatar

Зочин 2019-06-14 66.181.191.218

Удирдлага худлаа бол бөөн хоолны савууд шүү дээ.

Avatar

Аа бүү мэд 2019-06-14 49.0.212.97

Заад даа бүү мэд, төрлийн алба л өргөжинө биз

Avatar

Хүннү 2019-06-14 112.72.11.104

Саяхан аймаар авилгын хэрэг илрүүлсэн гэлүү. Цэцэрлгийн 3 багш, дунд сургуулийн 2 багш баригдсан гэсэн. Тэгсэн мөртлөа авилгад авсан мөнгө нь сейфэндээ багтахгүй байсан МХЕГ- ын дарга нарын хэрэг, хэрэг биш гээд цагаадсан гээ биз дээ. Үүнээс хархад багш нарыг барих гэж 60 хүнээр орон тоогоо нэмж гэж ойлгож болох уу?

Avatar

зочин 2019-06-14 202.70.36.122

авилгачдыг алаад өгөх нь ээ ккккк

Avatar

Иргэн 2019-06-14 109.70.100.25

Түрээсийн байрыг авилгалаар өгдөг ТОСК-ын захирал Хичээнгүй болон Түрээсийн байрны хэлтсийн дарга Итгэлбат нарыг сайн шалгах хэрэгтэй байна. Түрээсийн байрыг 7-10 сая төгрөгөөр өгдөг. Ядарсан иргэд байранд орж чадахгүй байна. АТГ үүн дээр анхаармаар байна.

Avatar

Иргэн 2019-06-14 203.91.115.48

ХОТЫН ЗАХИРГААНЫ ХЭДЭН ДАРГА НАРЫГ ШАЛГАХГҮЙ БОЛ ТЕНДЕР НАЙМААЛЦААД ХАГАРТЛАА БАЯЖЦГААЖ БНА ШҮҮ!!!!

Avatar

архичингууд байдаг 2019-06-14 66.181.183.82

дандаа гуамжны хулгайч нар МАНд сонгуульд ажиллаж байсан золбин залуус….төрийн үнэмлэх үзүүлээд чөлөөтэй дургиж, баар ресторанд бусдыг дээрэлхэж, охид хүүхнүүдтэй заваарахаас өөр ажилгүй хүмүүс ш дээ. ард түмэн мэднэ….

Avatar

Зочин 2019-06-14 122.201.23.75

маний төлдөг татвараар л цалинжиж байгаа шүү дээ. Үр дүнтэй ажилаа хийгээсэй билээ. Улаан цагаан томоохон авилга авсан, луйвар хийсэн нөхдүүд эрх чөлөөтэй яваад л.. жижиг жараахайгаар наадаад л байх юм даа…

Avatar

шавар 2019-06-14 49.0.212.97

Ямар ч өөрчлөлт гарахгүй, баахан хоолны савнууд нэмэгдэж төсөв зардлаа нэмнэ, тэр нь тэгээд дандаа ах дүү хамаатан, төрлийн албаны хоол хороолт

Avatar

Зочин 2019-06-14 202.9.45.36

Шударга нийгмийн төлөө ажиллаарай.Ирээдүй үр хүүхдийнхээ төлөө ажиллаарай.Зоригтой шударга байж нэг л сэтгэлээр байгаарай.

Avatar

irgen 2019-06-14 202.55.183.178

iim olon hun nemj yah gej baigaa um be!!!!! Bagsh, emch nartaa zartsuulah heregtei.

Avatar

Урнаа 2019-06-14 61.84.107.176

Бас нөгөө хаацайлдаг авилгачид нь шургалах вий дээ.

Avatar

Зочин 2019-06-14 180.149.93.14

Хүнд цаг үед зөв зам руу эх орноо бодож ажиллаарай. Ажлын өндөр амжилт.

Avatar

Сайн ажиллаарай 2019-06-14 103.26.193.177

Сайн ажиллараай. Ард түмнийхээ урмыг хугалж болохгүй

Avatar

Termergen 2019-06-14 202.9.42.4

Цагдаа АТГ орно уу, ШШБЕГ ажиллана уу, шүүгч, прокурор, ТАХАР, одоо юу ч яахав дээ Монголд юу ч өөрчлөгдөхгүй. Тэнэг монголчууд ядуу амьдарна, эрийн муу нь хууль зүйн албанд орснороо хулгайч үл бүтэх бүгдийг хамгаална. Ер нь цагдаа төвтэй болсон НЭГ ч улс хүн төрөлийн түүхэнд хөгжсөн үгүй шүү.

Avatar

Зочин 2019-06-14 103.26.195.54

Яг ямар хэрэг шийддэг газар юм бол доо сургуулийн багш нарыг барих гэж байгаа гэл үү

Avatar

Зочин 2019-06-14 202.131.247.12

Ene gazar er ni yag yu hiideg yum. Uls turiin tom alban tushaaltnuudiin gar hul shig l niigemd haragddag. Ene alba uussenees hoish avilga ogt buuraagui, harin ch ussun sanagddag.

Avatar

mgl 2019-06-14 202.179.11.230

Avilga Mongoliig suiruulj baina. Uridchilan sergiileh tal deer sain anhaarah heregtei. Gadnii turshlagiig sain sudlaachee. Hereggui baahan hun bolchih vii dee.

Avatar

Зочин 2019-06-14 103.10.23.218

Хүн нэмээд авилга буурахгүй, харин ч барьж хорих нь ихсэнэ, авилга өгсөн хүнийг шийтгэдэг заалтыг байхгүй болговол авилга буурна.

Avatar

Зөв 2019-06-14 202.21.127.160

Орон тоо нэмсэн нь зөв, цалинг нь хангалттай өгөх хэрэгтэй.\nСэтгэлтэй, төрийн төлөө гэсэн сэтгэлтэй хүмүүс л олж авах чухал шүү,\nцагдаа, тагнуул ч гэсэн жирийн хүний нүдээр харахад хүрэлцэхгүй юм шиг л санагддаг.\nБайгаа хэд дотор сэтгэл зүтгэлтэй нь цөөн, ихэнх нь арын хаалга, танил талаар орсон

Avatar

Зочин 2019-06-14 175.223.14.178

ATG hun huvh nemj baihaar tagnuulin gazraa hun hucheer sainhangaach

Avatar

Зочин 2019-06-14 66.181.164.171

Төрийн албан хаагч бүр авилгач биш шүү битгий худлаа олон юм хуцацгаа өөрийнхөө төлж байгаа татвараар цалинждаг юм та нарын нэг ч төгрөгийг авдаггүй.

Avatar

Зочин 2019-06-14 202.21.99.42

Авилгыг төрийн албан хаагчид л авдаг. Бизнессийнхэнийг нээтэглэж. Төрийн албан хаагчид татвар төлөгчдийн сөнгөөр цалинждаг. Тэгэхээр орон тоо нэмж авилга авч цалинжуулах гэж гурван давхар төлөөс төлөхнээ Авилга зогслоо юу далд хэлбэр лүү зүсээ хувиргаж ороод нэхдэг нь улам л нэмэгдэнэ

Avatar

Zochin 2019-06-14 66.181.168.81

60 Avilgachin bitgii beldcheesei. ATG iig uuriig ni hynah ajil jaahan orhigdood bn uu? daa. Humuusees onsohnee ATG iin baitsaagch nar gej yostoi bayan humuus bdg surg bsn.

Avatar

зочин 2019-06-14 64.119.18.103

Одоо АТГ-ынхан шуурхай ажиллах л үлдэж дээ.

Avatar

Айдаст автсан хүн 2019-06-14 112.72.11.108

Айдас хүйдэс нь хаана байна? Хэ хэ

Avatar

Хуульч 2019-06-14 104.236.55.136

Процессийн хуулийн суурь шинэчлэл хийхгүйгээр зөвхөн байцаах арга барилаар явсаар байгаа үед 60 бүү хэл 600 хүн нэмсэн ч чанарын өөрчлөлт гарахгүй гэж харж байна.

Avatar

зочин 2019-06-14 66.181.160.108

Odoo alaad uguh yum bgaa biz dee

Avatar

Зочин 2019-06-14 103.111.68.3

ТАРВАГАА БАРИАЧЭЭ

Avatar

Иргэн 2019-06-14 122.201.24.219

АВИЛГАЛ ГЭЭЧ ЮМ МОНГОЛД ЗААВАЛ БАЙХ ЁСТОЙ ЮМ БАЙХ ДАА…..ККККККК

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж