Дэд сайд Д.Атармаа осолд оржээ

Хуучирсан мэдээ: 2015.06.15-нд нийтлэгдсэн

Дэд сайд Д.Атармаа осолд оржээ

Эрүүл мэндийн дэд сайд Д.Атармаа Завхан аймагт ажиллаад буцах замдаа Булган аймгийн  Дашчилэн сумын ойролцоо өчигдөр осолджээ. Эрүүл мэнд, спортын дэд сайд Д.Атармаа нь “Баруун бүсийн эх, хүүхдийн өвчлөл эндэгдлийн нөхцөл байдлын үнэлгээ, цогц сургалт”-ыг Завхан аймгийн Улиастай хотод зохион байгуулах Ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж буцаж байсан юм. Одоогоор биеийн байдал нь хүнд Гэмтэл согог, судлалын үндэсний төвийн эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж байна. Ослын улмаас Дэд сайд Д.Атармаагийн гэр бүлийн хүн нь амь насаа зуурдаар алдсан байна. Дэд сайд хүнд бэртэл авч, Гэмтэл согог судлалын үндэсний төвд ирсэн байна.

Л.САР

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж