Ховорхон таардаг эрэгтэй уран сэлэгчдийн нэг

Хуучирсан мэдээ: 2010.07.21-нд нийтлэгдсэн

Ховорхон таардаг эрэгтэй уран сэлэгчдийн нэг

Питерт амьдардаг 14 настай Саша Мальцев хэмээх хvv нь бусад хvмvvс
єєрийг нь vл ойлгож, эсэргvvцдэгийг эс харгалзан, хамгийн дуртай уран
сэлэлтийн спортоороо уйгагvй хичээллэсээр байгаа нэгэн юм. Багтаа ганц
эрэгтэй хvнгvй тєвийн усан сангийн нэгэн дасгалжуулагч тvvний талаар
хvvрнэхдээ “Эцэг эх нь юу бодож байдаг байна аа?”- гэж дооглонгvй
хэлснийг нь сонсоод, энэ хvvг ямар их эсэргvvцлийг сєрєн зогсоно вэ гэж
бодсон юм. Тэнд нь хамт хичээллэдэг охид хvvгээр элдвийн тоглоом шоглоом
хийж, нурууных нь ардуур шивэр авир хийлддэг гэнэ. Харин Саша
дасгалжуулагчийнхаа энэ хандлагыг ч, хамт хичээллэдэг охидынхоо час час
хийтэл хєхрєлдєхийг ч vл хайхрахын сацуу, уран сэлэлтийн чадвар, биеийн
чадлаараа бусдаас илт давуу гэдгээ харуулсаар байгаа ажээ. Тvvний бие нь
гайхалтай уян хатан бєгєєд ганц ч дасгал сургуулилтыг тасалж vзээгvй
нэгэн гэнэ. Хамгийн гол дутагдалтай тал нь гэвэл жижигхэн деталь бvр нь
эмэгтэй хvний биед тохируулан зохиогдсон уг спортын тєрлєєр хичээллэх
замыг сонгосон Сашагийн хувьд тоглолт бvр дээр бvсгvй хvнийхээс ялгагдах
юмгvй хєдєлгєєн хийх шаардлагатай тулгардагт байгаа юм. Ямартай ч
ховорхон заяах хvсэл сонирхолтой, єєрийн гэсэн зорилготой, бас урсгалыг
сєрєх эр зоригтой нэгэн хvvгийн тvvхтэй танилцацгаая.
Үргэлжлэл
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж