Америк цэрэг 75 жилийн дараа хайрттайгаа дахин уулзжээ

Хуучирсан мэдээ: 2019.06.14-нд нийтлэгдсэн

Америк цэрэг 75 жилийн дараа хайрттайгаа дахин уулзжээ

Америк цэрэг 75 жилийн дараа хайрттайгаа дахин уулзжээ

Дэлхийн II дайны үед 18 настай америк цэрэг нэгэн франц бүсгүйд нутагт нь байрлаж байхдаа дурлажээ. Өдгөө 97 настай К.Т. Роббинс 75 жилийн дараа тэрхүү хайртай эмэгтэйтэйгээ дахин уулзсан байна.

Францын зүүн хойд нутагт байрладаг Бри хотод 1944 онд АНУ-ын цэрэг Роббинс 24 настай байхдаа Жанин Гане бүсгүй (өдгөө 92 настай)-г анх олж харжээ.

Хосууд бие биедээ хайртай болсноос хойш хоёр сарын дараа Роббинс тосгоныг яаралтай орхиж, Дорнод фронт руу Axis Powers-тэй тулалдах шаардлагатай болсон тухай мэдээг хайртай бүсгүйдээ дуулгасан байна.

Роббинс Францын “France 2” телевизийн сувгаар "Би түүнийг буцаж ирээд авна гэж хэлсэн ч харамсалтай нь чадаагүй" хэмээн ярьжээ.

Өдгөө Пирсон овогтой болсон Жанин “Түүнийг ачааны машинаар явахад надад үнэхээр гунигтай байсан. Дайны дараа түүнийг эргэн ирнэ гэж хүлээсэн. Гэвч тэр Америкт буцаж ирээгүй" гэжээ. Дайн 1945 онд дуусахад Пирсон хайрт Роббинсоо өөр дээр нь эргээд ирнэ хэмээн найдаж, англи хэл хүртэл сурсан байна. Роббинс 26 дугаар явган цэрэгт элсэж, дараа нь сайн дураараа тусгай батальонд алба хаасныхаа дараа Америкт буцан иржээ.

Улмаар Лилиан бүсгүйтэй танилцаж гэрлэж, тэд Миссисипид 50 жилийн турш дэлгүүр ажиллуулсан байна. Түүний гэргий 2015 онд 92 насандаа таалал төгссөн аж.

Пирсон бүсгүй ч мөн дахин дурлажээ. Тэрбээр 1949 онд нөхөрт гарч, таван хүүхдийн эх болсон байна. Харин Роббинсын хувьд хэзээ ч дурлалт франц бүсгүйгээ мартаагүй бөгөөд Пирсоны хар цагаан зургийг хадгалсаар иржээ.

Тэрбээр дэлхийн II дайнд оролцсон Америкийн ахмад дайчны хувиар Францын сэтгүүлчидтэй уулзахдаа зургаа барьсаар ирсэн байна. Роббинс тэдэнд Пирсоны зургийг үзүүлж, D-day ажиллагааны 75 жилийн ойн үеэр Францын тосгон болон “гэр бүл”-ээ олохыг хүсч буйгаа дуулгасан байна. Тэрбээр Пирсоныг өөд болсон, түүнтэй дахин хэзээ ч уулзахгүй байх хэмээн бодсон аж.

Гэвч сэтгүүлчид Пирсоныг анх тэдний уулзаж байсан газраас 27 милийн зайд орших Монтиньи-ле-Мец, Мозель дэх асрамжийн газраас олсон байна. Улмаар ахмад дайчинд "Тэр амьд, таныг хүлээж байна" хэмээн хэлэхэд Роббинс хариуд нь “Тоглоогүй биз дээ” гэжээ.

Роббинс, Пирсон нар тэврэлдэн уулзаж, бие биенээ аз жаргал, баяр хөөр дүүрэн харцаар ширтэж байсан аж. Роббинс Пирсонд хандан "Би үргэлж чамайгаа хайрласаар, зүрх сэтгэлдээ тээсээр ирсэн” хэмээн хэлсэн байна. Пирсон сэтгүүлчдэд францаар "Тэр надад хайртайгаа хэлсэн. Би тэгж ойлголоо" гэжээ.

Роббинс Пирсонд хэдэн арван жилийн турш хадгалсан зургаа гарган үзүүлж, "Энэ чи" хэмээн хэлэхэд Пирсон "Гайхалтай" хэмээн дуу алдсан байна. Үргэлжлүүлэн тэрбээр Роббинсоос яагаад эргэж ирээгүй талаар асуусан байна. Мөн "Би үргэлж түүний тухай, эргээд ирнэ хэмээн боддог байлаа. Эргээд ирээсэй гэж хүсдэг байсан" хэмээн ярьжээ. Роббинс "Гэрлэсний дараа ямар ч боломжгүй гэдгийг чи мэдэж байгаа шүү дээ" хэмээн хариулжээ.

Роббинс Нормандад баярын арга хэмжээнд оролцох хүртэл тэд хэдэн цагийн турш хамтдаа байсан аж. Тэд дахин уулзахаар бие биедээ амлацгаасан байна. Роббинс "Жанин, би чамд хайртай, охин минь" хэмээн хэлэхэд хоёулангийнх нь нүдэнд нулимс цэлэлзсэн бөгөөд 75 жилийн дараа анх удаа дахин халуун дотноор үнсэлдсэн байна.

https://www.youtube.com/watch?v=AjpGzuLJCS0

Б.ЖАРГАЛ
Эх сурвалж: The Daily Mail

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
57
ХөөрхөнХөөрхөн
19
ЗөвЗөв
9
ГайхмаарГайхмаар
4
ХарамсалтайХарамсалтай
4
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХахаХаха
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж