2019 оны зургадугаар сарын 14-ний өдөр болох үйл явдлын товч мэдээллийг танилцуулж байна.
09:00 цагт
“Үүдэл эсийн эмчилгээний өнөөгийн болон ирээдүйн төлөв байдал” олон улсын хурал болно. Утас: 88027947, 86885060
-Азийн орнуудын Хуулийн их, дээд сургуулийн захирлуудын VI форум Улаанбаатар хотноо Монгол Улсын Их Сургуулийн Хууль Зүйн Сургууль дээр болно.
-Австралийн Элчин сайдын яамны санхүүжилттэй “Бичил төслийн хөтөлбөр” (БТХ)-өөс санхүүжилт авсан найман төрийн болон ТББ-ын төлөөлөгчид төсөл хэрэгжүүлсэн туршлага хуваалцах, тайлангийн хурал Туушин зочид буудалд болно.
-Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төвд "Мэдээлэл, технологийн сорил-III" улсын уралдаан болно.
-"Цацрагийн ослоос урьдчилан сэргийлэх, ослын үед үзүүлэх эмнэлгийн яаралтай тусламж" сэдэвт үндэсний сургалт Монгол Улсын Шадар сайдын ажлын алба, МХЕГ, ЦЭК, ЭМЯ, ДЭМБ-тай хамтран зохион байгуулна. Утас: 99063902
09.30 цагт
-ШЕЗ, ЦЕГ хамтран “Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах” дадлага, сургуулилтыг зохион байгуулна. Утас: 99122141, 96664674, 99047909
11.00 цагт
-Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл, Монголын Сайтын холбоо, Хэвлэл мэдээллийн зөвлөл, Харилцаа холбооны зохицуулах хорооноос мэдээллийн сайтуудад хандан УРИАЛГА гаргаж байгаа талаар мэдээлнэ.
–2019 онд Эрээн хотоос хашаа зөөж буй Нийслэлийн төр захиргааны байгууллагын албан тушаалтан"-уудтай холбоотой авлигын хэргийн талаар Монголын зохион бүтээгчдийн нэгдсэн холбооноос Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.
-Энхийг дэмжих ажиллагааны "Хааны эрэлд" олон улсын дадлага сургууль зохион байгуулагчид Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагийн мэдээллийн төвд мэдээлэл хийнэ. Утас: 88810818, 92090028
-"Хангарьд" ордны 1 давхрын Нийслэлийн Хэвлэл мэдээллийн төвд Органик хүнсний тухай хууль, түүний хэрэгжилтийн талаар мэдээлэл өгнө.
-ШӨХТГ-аас Засгийн газрын XI байрны Хурлын танхимд цаг үеийн зарим хяналт шалгалтын ажлуудын талаар мэдээлнэ. Утас: 70001286 (99923589)
-ГХЯ-ны хойд талын хаалган дээр Д.Цогтбаатар сайдыг хариуцлагаа хүлээж огцрохыг шаардсан иргэдийн жагсаал болно.
11:30 цагт
ЦЕГ-ын ХМТ-ийн "Мэдээллийн танхим"-д /НЦГ-ын 107 тоот/ Орон нутгийн замд үйлдэгдэж буй зам тээврийн ослын нөхцөл байдал, орон нутгийн замд зорчих хөдөлгөөн нэмэгдэж байгаатай холбогдуулан зохион байгуулах арга хэмжээний талаар Тээврийн цагдаагийн албанаас мэдээлэл хийнэ.
Б.ЖАРГАЛ