Сэрэмжлүүлэг: Орон нутгийн замд ослын улмаас 562 хүн амиа алджээ | News.MN

Сэрэмжлүүлэг: Орон нутгийн замд ослын улмаас 562 хүн амиа алджээ

Сэрэмжлүүлэг: Орон нутгийн замд ослын улмаас 562 хүн амиа алджээ

Сэрэмжлүүлэг: Орон нутгийн замд ослын улмаас 562 хүн амиа алджээ

Урин дулаан, амралт зугаалгын улирал эхэлж байгаатай холбогдуулан нийслэлээс орон нутаг, орон нутгаас нийслэл рүү чиглэгдсэн хөдөлгөөн эрс нэмэгддэг. Үүнийг дагаад орон нутаг дахь зам тээврийн осол нэмэгддэг билээ. Тээврийн цагдаагийн албанаас орон нутгийн замд үйлдэгддэг ослыг бууруулах, урьдчилан сэргийлэх зорилгоор Монгол Улсын хэмжээнд “Орон нутгийн зам хөдөлгөөний соёл 2019 урьдчилан сэргийлэх” нэгдсэн арга хэмжээг энэ сарын 15-ны өдрөөс есдүгээр сарын 25-ны өдрийг хүртэлх хугацаанд зохион байгуулахаар төлөвлөөд байна.

Тоон мэдээллээс харахад, Тээврийн цагдаагийн алба жилд дунджаар 81 мянга гаруй зам тээврийн ослын дуудлага хүлээн авч, 29 мянган зам тээврийн осол бүртгэн шалгадаг байна. Зөрчилд холбогдогсдын 75 хувь нь жолооны буруу хүрдтэй, 81 хувь нь 10-аас дээш жилийн насжилттай тээврийн хэрэгслүүд эзэлж байгаа ажээ.

Өнгөрсөн онд гэхэд зам тээврийн осолд 5323 хүн өртөж, 4761 хүн гэмтэж, 562 хүн амь насаа алдсан нь дэндүү харамсалтай. Хамгийн ноцтой нь амиа алдсан 562 иргэний 422 нь орон нутагт осолджээ. Ослоор амиа алдсан иргэдийн 45 хүүхэд байсан аж.

Тээврийн цагдаагийн албанаас мэдээлснээр, орон нутгийн замд хяналт шалгалт зохион байгуулахад доорх зөрчлүүд хамгийн ихээр бүртгэгддэг байна. Үүнд:

  • Нэгж хугацаанд хөдөлгөөнд оролцогчдын 70-90 орчим хувь нь хөдөлгөөний хурдыг тогтоосон хэмжээнээс 50-80 км цагаар хэтрүүлдэг.
  • Хөдөлгөөнд оролцогчдын 97% нь зорчигч болон хүүхдийг буруу тээвэрлэдэг.
  • Хөдөлгөөнд оролцогчдын 78% нь шөнийн цагт гэрэл шилжүүлдэггүй, тээврийн хэрэгсэл жолоодох үнэмлэхгүй, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн болон хэт ядарсан үедээ удаан хугацаагаар тээврийн хэрэгсэл жолооддог, бүрэн бус тээврийн хэрэгслээр хөдөлгөөнд оролцдог, зогсолт, зогсоолын дүрэм зөрчдөг, батлагдаагүй замаар явдаг гэх мэт.

Иймд хөдөө орон нутгийн замд хөдөлгөөнд оролцохдоо дээрх төрлийн зөрчлүүдийг гаргахгүй байхад анхаарч хөдөлгөөнд оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас сэрэмжлүүлж байна.

Э.АРИУН

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ЗОЧИН 2019-06-14 202.9.43.143

ДАЙН БОЛЖ БУЙ ГАЗАР Ч ИЙМ ОЛОН ХҮН ҮХДЭГГҮЙ. МОНГОЛД ХАРИУЦЛАГАГҮЙН ДАЙН ӨРНӨЖ БАЙНА. ШИЙТГЭЛИЙГ НЬ ХЯТАД ШИГ МАШ ХАТУУ БОЛГОХ ЁСТОЙ. ТЭГВЭЛ ХҮН АЛАХАА БОЛМНО……………………

Avatar

Зочин 2019-06-14 202.131.245.243

Солонгос машины наймаачдын төлбөртэй мэдээ байна.

Avatar

зочин 2019-06-14 192.82.65.120

Энэ мэдээнд ямар нэг төрлийн машин, буруу зөв жолооны хүрдний тухай ямар ч зүйл алга. Жолоочын хариуцлагын тухай л байна. Та унших ойлгох тал дээр үнэн нойлын ногоон тэг байна. Өөртөө анхаар.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж