Quiz: Мөөгний талаарх таны мэдлэг хэр вэ? | News.MN

Quiz: Мөөгний талаарх таны мэдлэг хэр вэ?

QUIZ

Quiz: Мөөгний талаарх таны мэдлэг хэр вэ?

ХҮНСНИЙ МӨӨГ

Хүнсний мөөг нь эслэг агуулсан төдийгүй шим тэжээлийн ач холбогдол өндөр ургамал бөгөөд эмийн бүтээгдэхүүн, эмчилгээ, хүнсний нэмэлт бүтээгдэхүүн хийхэд түгээмэл хэрэглэдэг. Мөн дархлааг сайжруулж, цусны даралт болон халуун бууруулах, цусан дахь холестриныг багасгах, вирусын эсрэг, үрэвсэл болон хавдрын эсрэг үйлчлэл бүхий биологийн идэвхт олон бодис агуулдаг.

Монгол оронд 400 төрлийн мөөг ургадаг. Шинэхэн мөөг нь ус (84-92%), уураг (2-3%) , тос (0.4-1.7%), нүүрс ус (эслэг 0.7-2.5%) болон тос ба усанд уусдаг аминдэм, тосны ханаагүй хүчил, фосфор, кали, кальц, төмөр, зэс, хром, цайр, иод, марганец агуулсан байгалийн бүтээгдэхүүн юм. Бүх хүнсний мөөгүүд A, B1, B2, C, D, PP аминдэмийг ихээр агуулах бөгөөд эдгээр аминдэмийн агууламжаараа хүнсний ногоо, үр тарианаас их байдгийг тогтоосон байдаг.

Хортой мөөгний хувьд ерөнхий шинж байдал нь малгайн дээд талд толбо, хайрс байхаас гадна шилбэндээ цагаригтай, шилбэ нь нарийхан байх нь түгээмэл.

Хорт мөөгийг ялган таних химийн арга:

Мөөгний малгайн хэсгээс нь 1,3-5,0 см зүсч аваад, сонингийн цаасан дээр зүсэгдсэн талаар нь тамгалах байдлаар дарна. Норсоэ хэсгийг балын харандаагаар тойруулж зурж тэмдэглэнэ. Үүссэн толбыг хатаагаад дээр нь шингэлээгүй давсны хүчил дусаана. Хатсан толбон дээр хүчил дусаахад үүсэх толбыг ажиглана. Ингэхэд хөх, ягаан, ягаавтар өнгөн дээр улаан толбо үүсч тодорвол уг мөөгийг хортой гэж үзнэ.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

- 2019-06-14 49.0.212.97

Шампиньон мөөгний тухай бич

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж