Хууль бус цуглаанд оролцсон 200 гаруй хүнийг Москвад баривчлав | News.MN

Хууль бус цуглаанд оролцсон 200 гаруй хүнийг Москвад баривчлав

Хууль бус цуглаанд оролцсон 200 гаруй хүнийг Москвад баривчлав

Хууль бус цуглаанд оролцсон 200 гаруй хүнийг Москвад баривчлав

ОХУ-ын нийслэл Москва хотноо 2019 оны зургадугаар сарын 12-ны өдөр болсон цуглаанд оролцсон 200 гаруй хүнийг цагдаагийнхан зөвшөөрөлгүй акцад оролцсон гэсэн үндэслэлээр баривчилсан хэмээн Дотоод явдлын яамны хэвлэлийн алба мэдээлсэн байна.

Цуглаанд нийтдээ 1200 орчим хүн оролцосн гэж цагдаагийнхан мэдээлж байна.

Зургадугаар сарын 12-ны өдөр оросууд “Оросын өдөр”-ийг тэмдэглэж, бүх нийтээр амарч, нийслэл хотын төвд урлаг соёлын олон арга хэмжээ зохиогдсон юм.

Баярын өдөр зохиосон энэ цуглаан нь сэтгүүлч Иван Голуновын эрхийг хамгаалах зорилготой байжээ. Цуглааныг зохион байгуулагчид Москва хотын холбогдох албаны хүмүүст ийм арга хэмжээ зохион байгуулах гэж байгаа хүсэлтээ илэрхийлсэн бөгөөд хотын захиргааны зүгээс зургадугаар сарын 16-ны Ням гаригт зохиох зөвшөөрөл өгсөн байна.

Сэтгүүлч Иван Голуновыг зургадугаар сарын 6-ны өдөр хар тамхины хэрэгт холбогдуулан саатуулсан юм. Биед нь нэгжлэг хийх үед мансууруулах төрлийн мефедрон төрлийн бодис бүхий таван уут илрүүлсэн. Мөн гэрт нь хийсэн нэгжлэгээр хориотой бодис хадгалж байсныг бас илрүүлсэн хэмээн Дотоод явдлын яамнаа мэдээлсэн юм.

Сэтгүүлч үүнийг эрс үгүйсгэж, хэн нэгэн зориудаар мансууруулах бодис нуусан гэж мэдүүлж байгаа юм. Харин зургадугаар сарын 11-ний өдөр сэтгүүлчид тулгаж байсан хар тамхи, мансууруулах бодис хадгалсан гэсэн хэргийг хэрэгсэхгүй болгож, зургадугаар сарын 12-ны өдөр сулласан билээ.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-06-14 73.92.12.67

Оросын бууны нохойд цензурдуулсэн монголын ХМХ ийм л мэдээ тавьна даа. Ичиж амьдар сэтгуулч нэртэй оркуудаа. Та нар энэ Иван Голунов шиг олигархуудын эсрэг,авилгач терийн эсрэг дуугарж чадахуу ???? Харин Путин ечигдер тушаал гаргаж Иван Голуновыг хар тамхины хэрэгт зохиомол хэрэг уусгэж яллах ажлыг удирдан зохион байгуулсан хоер генералыг ажлаас нь челеелсен шуу…..

Avatar

zochin 2019-06-14 49.0.212.97

Путин чинь өөрөө олигархиудыг атгадаг босс нь болчихсон бус уу

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж