"Алтан Жолоо Импекс" ХХК нь OTTOGI брэндийн албан ёсны дистрибьютер боллоо

Хуучирсан мэдээ: 2019.06.14-нд нийтлэгдсэн

"Алтан Жолоо Импекс" ХХК нь OTTOGI брэндийн албан ёсны дистрибьютер боллоо

“Солонгосын хамгийн алдартай хүнсний компанийг нэрлэ” гэвэл Солонгос хүн бүр OTTOGI-г нэрлэх биз ээ. Түүний нэрийн хуудас болсон бүтээгдэхүүн нь “Gold Mayonnaise” ба сүүлийн 40 жилийн турш Солонгосын зах зээлийн 80%-ийг, Оросын зах зээлийн 70%-ийг дангаараа эзэлж байгаа аж.  Хүнсний аюулгүй байдал, тэжээллэг чанар, инноваци гэсэн уриатайгаар өдөр бүр 30 гаруй оронд үйл ажиллагаагаа тасралтгүй явуулдаг энэхүү брэндийн хамгийн сүүлийн үеийн инновацийн бүтээгдэхүүн нь LOW CALORIE буюу ИЛЧЛЭГ БАГАТАЙ бэлэн гоймон юм. Ердийн бэлэн гоймонгууд нь дунджаар 400-500 калоритой байдаг бол OTTOGI брэндийн LOW CALORIE бэлэн гоймон нь 120 калоритой, будааны гурилаар хийгдсэнээрээ онцлог. Америкийн зах зээлд зориулан бүтээсэн энэхүү бүтээгдэхүүн нь зах зээлд танилцуулагдсан даруйдаа рекорд эвдсэн борлуулалт авчирсан байна.

Энэхүү  шуугиан тариад байгаа бүтээгдэхүүнийг Монголын зах зээлд танилцуулахаар саяхан Монгол дах албан ёсны дистрибьютерээр сонгогдсон Алтан Жолоо Импекс ХХК бэлтгэл ажлаа хангаад байгаа.

      

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХөөрхөнХөөрхөн
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж