Католикос-Патриарх всея Грузии Илия Второй
Фото: Владимир Вяткин / РИА Новости
Зургадугаар сарын 14-ний шөнийн үерт нэрвэгдэн Тбилисийн амьтны хүрээлэн сүйрсэн нь коммунистуудын гай гэж Бүх Гүржийн Католикос-Патриарх II Илия хэлжээ. Гүржийн тэргүүн хамбын хэлснээр амьтны хүрээлэнг нүгэлт хийн байгуулсан учир сүйрэх тавилантай байсан ажээ гэж "Грузия Online» агентлаг мэдээлжээ.
Тэргүүн хамба мөргөл үйлдэх үеэрээ “Коммунистууд Гүржид орж ирээд христийнхэн болон сүсэгтэн олныг дарамтлан хэлмэгдүүлж эхэлсэн юм” гэж айлтгаад тэр үеэр сүм хийдийн хонхнуудыг хайлуулан, олсон мөнгөөр нь амьтны хүрээлэнг байгуулсан гэв.
“Нүгэл нүдээрээ” тэр хэзээ нэгэн цагт шийтгэл нь ирнэ гэж ламтан сануулаад, гүржүүд сүмийн хийдийн хонхыг хайлуулах хүртэл доош унасан байгаагийн гай гарч хүн, амьтан амиа алдлаа хэмээн II Илия онцолжээ. Амьтны хүрээлэнг хааж, өөр газар барих хэрэгтэй гэж тэр хэлжээ.
Гүржийн нийслэлд олон цаг үргэлжлэн орсон борооны улмаас Тбилиси хотын амьтны хүрээлэн, захын дүүргүүд усанд автан хүн, амьтад үрэгдлээ. Зарим амьтад нь байрандаа үхэж, арслан, чоно, баавгай мэтийн махчин амьтад хотын гудамжинд гарчээ. Хотынхныг гэр орондоо байхыг эрх баригчид уриалж, тусгай албаны цэргийнхнийг махчин амьтадыг хайхад дайчилсан бөгөөд хэд хэдэн чоно, арсланг устгаад байгаа гэнэ. Байгалийн гамшигт үрэгдсэн хүмүүсийн тоо одоогоор 12 болоод байна.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР