Оросуудын 80 хувь нь "Ну, погоди!"-г үзжээ

Хуучирсан мэдээ: 2019.06.14-нд нийтлэгдсэн

Оросуудын 80 хувь нь "Ну, погоди!"-г үзжээ

Оросуудын 80 хувь нь "Ну, погоди!"-г үзжээ

Бүх Оросын санаа бодлыг тандах төвийн судалгаагаар оросуудын хамгийн их үзсэн хүүхэлдэйн кино нь "Ну, погоди!" /”Чамайг даа/ ажээ. Тавин жилийн өмнө анхны анги нь телевизийн эфирт гарсан энэ хүүхэлдэйн киноны бүх ангийг үзсэн хэмээн судалгаанд оролцогчдын 80 хувь хариулжээ.

Судалгаанд оролцогчдын 18 хувь нь бүх ангийг бүтэн үзэж чадаагүй гэсэн бол, нэг хувь нь л нэг ч ангийг үзээгүй гэжээ.

Бүх ангийг үзсэн гэж хариулсан хүмүүсийн 89 хувь нь 45-59 насных байсан бол 18-24 насныхны 63 хувь бүх ангийг нь үзсэн байна. Огт үзээгүй гэж хариулсан нэг хувийнхны дийлэнх нь 18-24 насныхан ажээ.

Бүх Оросын санаа бодлыг тандах төв энэхүү судалгааг 2019 оны зургадугаар 9-нд 1600 хүнийг хамруулан хийсэн байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
ТэнэглэлТэнэглэл
5
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж