Бургер Кинг олон улсын сүлжээ ресторан нь ашиглагдсан ундааны аягануудыг цуглуулан жил бүрийн үрсэлгээ тариалалтын үеэр Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнд хандивлах аяныг амжилттай өрнүүллээ.
Хаврын тариалалтад шаардлагатай үрслэгээний аягыг бэлтгэснээр нэг удаагийн нийлэг материалтай импортын үрслэгээний саванд зарцуулж буй төсвийг 100 хувь хэмнэж чаддаг байна.
Мөн ашиглагдсан ургамлын тосоо “Чоёо” эдийн савангийн үйлдвэрт нийлүүлж байна. Тус саван нь 100 хувь байгалийн гаралтай түүхий эдийг ашиглан хийгддэг үндэсний бүтээгдэхүүн юм.
Нийгмийн хариуцлагын хүрээнд байгаль орчинд ээлтэй шийдлийг дэмжин ажилладаг Бургер Кинг олон улсын сүлжээ ресторан нь одоогоор 11 салбартайгаар үйл ажиллагаа явуулж байна.
Холбоотой мэдээ