Эмчилгээний дараах хяналтын төвийг өргөжүүлнэ

Хуучирсан мэдээ: 2019.06.13-нд нийтлэгдсэн

Эмчилгээний дараах хяналтын төвийг өргөжүүлнэ

Эмчилгээний дараах хяналтын төвийг өргөжүүлнэ

Эрүүл мэндийн Дэд сайд Л.Бямбасүрэн Солонгосын эрүүл мэндийн хөгжлийн хүрээлэнгийн Олон улсын эрүүл мэндийн газрын дарга Им Иёонг И тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд Дэд сайд Л.Бямбасүрэн хоёр улсын ЭМЯ-д хоорондын хамтран хэрэгжүүлж буй “Сөүл Төсөл”-ийн хүрээнд Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Олон улсын зайн оношилгоо, цахим амбулаторид байрлах Эмчилгээний дараах хяналтын төвийн үйл ажиллагааны талаар товч мэдээлж, энэ төв нь Солонгос Улсад оношилгоо, эмчилгээ хийлгэсэн иргэдэд зардал чирэгдэл багатайгаар эмчилгээний дараах хяналт, зөвлөгөө, үйлчилгээг эх орондоо үргэлжлүүлэн авах таатай нөхцөлийг бүрдүүлж байгааг онцлов.

Тэрээр мэдээлэл харилцааны дэвшилтэт арга технологид суурилсан энэхүү төвийг байгуулсан нь цаг үеэ олсон, нэн чухал арга хэмжээ болохын зэрэгцээ энэхүү төвөөр дамжуулж хоёр улсын эмч мэргэжилтнүүд онoшилгоо, эмчилгээний сүүлийн үеийн дэвшилтэт арга технологи, техник, тоног төхөөрөмж, эмчилгээ үйлчилгээний стандарт, тэдгээрийг хэрэгжүүлэх арга зүй “ноу-хау”-гаас суралцах, харилцан мэдээлэл туршлага солилцож, мэдлэг ур чадвараа дээшлүүлэхэд чухал ач холбогдолтой болохыг цохон тэмдэглэв.

Уулзалтын явцад талууд дээрх болон бусад асуудлуудаар дэлгэрэнгүй харилцан ярилцаж, цаашид эмчилгээний дараах хяналтын төв төслийг өргөжүүлж, Улсын хоёрдугаар төв эмнэлэг, Хавдар судлалын үндэсний төвийг оролцуулах чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцлоо.

Эх сурвалж: ЭРҮҮЛ МЭНДИЙН ЯАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж