&#34Юрийн галавын үе&#34 рекорд тогтоов

Хуучирсан мэдээ: 2015.06.15-нд нийтлэгдсэн

&#34Юрийн галавын үе&#34 рекорд тогтоов

Киноны кадраас

"Юрийн галавын үе» кино прокатад тавигдсныхаа дараах эхний амралтын өдрөөр хамгийн их орлого оллоо гэж Business Insider хэвлэл мэдээлэв.

Хойд Америкт л гэхэд эхний амралтын өдрүүдэд 204,6 сая доллар цуглуулж чадлаа. Гадаад орнуудын үзүүлэлт нь 307,2 сая ам.доллар байв. Нийт кассын орлого 511,8 сая ам.доллар болжээ.

Энэхүү үзүүлэлт нь Universal кино компанийн дээд амжилт төдийгүй дэлхийн кино аж үйлдвэрийн томоохон үсрэлт боллоо. Үүнээс өмнө амралтын эхний өдрүүдэд 500 сая долларын босго давсан их мөнгө цуглуулж байсан түүх байхгүй.

"Гарри Поттер ба үхлийн тахил: II хэсэг» 483 сая долларын орлого олсноороо хоёрдугаарт явж байна.

Universal компанийн дөрөвдүгээр сард гаргасан "Галзуу хурд 7» кино харин эхний амралтын өдрүүдэд 147 сая доллар цуглуулсан юм.

Эхний амралтын өдрүүдийн орлого нь кино бизнесийн чухал үзүүлэлт бөгөөд тэр үзүүлэлтээр киноны прокатын хувь заяа шалтгаалдаг.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж