Хуучирсан мэдээ: 2015.06.15-нд нийтлэгдсэн

Шүтэх үү, эс шүтэх үү?

-Ядуу буурай оронд шашны элдэв төрөл суурьшиж, оршин тогтнох нь хялбар байдаг гэлцдэг. Энэ жишиг Монгол Улсыг тойролгүй өнөөдөр зөвшөөрөлтэй, зөвшөөрөлгүй 372 сүм хийд улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж, монголчууд арав гаруй төрлийн шашинд итгэж, номлож сууна-

Нийслэлд үйл ажиллагаа явуулж буй шашны томоохон байгууллагуудын үйл ажиллагаа явуулах эрхийг сунгах эсэхийг өнөөдөр нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчид хэлэлцэн эрхийг нь сунгалаа. Ингэхдээ тэргүүлэгчид бараг л чихээ дараад, нүдээ аниад шийдвэр гаргаж буй харагдсан. Учир нь шашин шүтэх, эс шүтэх эрх нь хүний эрх учраас энэ төрлийн үйл ажиллагаа явуулж байгаа байгууллага, иргэдийг төрөөс “оролдох” эрхгүй байдаг гэнэ. Гагцхүү хүний эрхийг ноцтой зөрчсөн, улс орны аюулгүй байдалд заналхийлсан тухай мэдээлэл ирсэн тохиолдолд шашны байгууллагыг шалгах эрхтэй байгууллага нь Тагнуулын ерөнхий газар аж. Тус газарт одоогоор шашны байгууллагатай холбоотойгоор шалгаж, нягталсан хэрэг байдаггүй аж.

Монголд хэдэн төрлийн шашны урсгал байдаг, тэдгээрт хэдэн хүн итгэдэг, ямар төрлийн үйл ажиллагаа явуулдаг вэ?.

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын

Тэргүүлэгчдийн 2015 оны 06 сарын 12-ны

өдрийн … дугаар тогтоолын хавсралт

ЗӨВШӨӨРЛИЙН ХУГАЦАА СУНГАСАН ШАШНЫ БАЙГУУЛЛАГУУД

 

1.

Шашин, сүм хийдийн нэр

Регистрийн дугаар

Тэргүүний нэр

Байршил

Урсгал

Монголын бахайчуудын үндэсний оюун санааны чуулга

1041355

М.Пүрэвдорж

321867,

99853910

Сүхбаатар дүүрэг 6-р хороо, Бага тойруу 25-02

Бахай

2.

Сайн хоньчин париш сүм

8072248

О.Оюунгэрэл 99974505

Баянгол 6-р хороо 10-р хороолол өөрийн байр, Нарлаг хотхоны урд

Христ

3.

Монголын авентист чуулган

1042548

Элберт Күн

99718012,

688031

Баянгол дүүрэг, 5-р хороо, Энхтайвны өргөн чөлөө өөрийн байр 303

Христ

4.

Найдвар

9089403

Л.Амартүвшин

99821483

Баянгол 4-р хороо 2-р хороолол, өөрийн байр

Христ

5.

Монгол дахь махаяна уламжлалыг хадгалах төв

1042149

Янзо цэрэн

321580 99173451

Чингэлтэй ДҮҮРЭГ 1-р хороо, Жуулчны гудамж, өөрийн байр

Будда

6.

 

Жүрмэддэчинлин

1043196

Г.Балдангомбо

99031234

Сонгино хайрхан дүүргийн 19-р хороо Үйлдвэрчний эвлэлийн гудамж, 21-р хороолол АОС-88

Будда

 

Хайрын үйлс

 

8024952

З.Болд 99058831

Баянгол дүүрэг, 22-р хороо, Зүүн наран 88 /энхбаярын замаар өгсөөд 17-2 /

Христ

8.

Ивээлийн хур

1046101

Л.Баясгалан 91923987

Баянгол дүүрэг, 4-р хороо, 2-р хороолол, Дан 17

Христ

9.

Улаанбаатар адвентист

1041231

М.Нямсүрэн

325843

99710177

Чингэлтэй дүүрэг, 6-р хороо өөрийн байр

Христ

10.

Дашчойнхорлин

1042327

П.Содном

99132389

Баянгол дүүрэг, 18-р хороо, Жалханц хутагт дамдинбазар, өөрийн байр

Будда

Агуу ивээл

8050147

И.Алтантуяа 91076944

99036944

Сонгино хайрхан дүүрэг, 23-р хороо Хангайн гудамж

Христ

 


Нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа шашны сүмүүдийн тэргүүн нарын төлөөлөлтэй утсаар холбогдож бусад шашнаас ялгарах онцлог, санхүүжилт, үйл ажиллагааны талаар дараах мэдээллийг авсан юм.

-Баянгол дүүргийн IV хороонд байрлах “Ивээлийн хур” христийн сүмийн тэргүүн Л.Баясгалан:

-Манай улсад Христын шашны итгэгч, шүтэгч 100 мянга орчим хүн бий. Өдрөөс өдөрт итгэгчдийн тоо нэмэгдсээр байгаа. Сүм хийдийн тухайд улсын хэмжээнд нийтдээ 300 орчим сүм хийд байнгын үйл ажиллагаатайгаар Христэд итгэгчдийн уулзуулж, номлол хийж буй юм. Христийн шашин нь мөнхийн амьдрал бий гэдэгт, Есүс Христ биднийг үргэлж хайрлан энэрч байдаг гэдгийг номлодог. Бид нэгнээ энэрэн хайрладаг болохоор хандив өргөл багагүй цугларч санхүүжилтийн хувьд санаа зовох зүйл байдаггүй. Гадны улс орноос ч багагүй хандив ирдэг. Гэхдээ нарийн тоо хэлэх боломжгүй.

-“Сайн хоньчин париш” сүмийн тэргүүн О.Оюунгэрэл:

-Католик шашин нь Христын шашнаас өөр урсгал юм. Ромын Папын шашин шүү дээ. Монголд Католик шашинд итгэгч 450-490 хүн бий. Итгэгчид маань айлуудаар явж иргэдтэй уулзан буян хураах, сайн үйл хийхийн ач тусын талаар номлодог. Ихэнх санхүүжилт өргөл барьц байдаг ч Батикан улсаас жилдээ 80/152 сая төгрөг/ мянган ам.долларын буцалтгүй тусламж ирдэг. Ихэнх мөнгө итгэгчдийг хооллох, хувцаслах, буяны ажилд зарцуулагддаг. Ихэнх итгэгчид маань 25-36 насны залуус бий.

-“Монголын бахайчуудын үндэсний оюун санааны чуулга”-ын гишүүн Б.Эрдэнэчимэг:

-Манай шашин бол энэ цагийн дэвшилтэт шашин. Бид хүмүүст хөдөлмөрийг шүтэж, ажиллаж хөдөлмөрлөх ёстой гэдгийг номлодог. Монгол Улсад 8000 орчим бахайчууд бий. Бид нэгдэн эв нэгдлийг бий болгох, хөдөлмөрлөж, аливаа зүйлд аль болох шинжлэх ухаанч талаас хандахыг зөвлөдөг. Мөн бусад бүх шашныг эн тэнцүүгээр үздэг. Манай шашинд 21-ээс дээш насны итгэгчдийг сонгох, сонгогдох эрхээр хангаж сонгуульд оролцуулан есөн хүнийг удирдах зөвлөлд сонгодог. Эдгээр хүмүүс нь ерөнхий үйл ажиллагааг чиглүүлдэг. Бахай шашинд итгэгчдийн насны хувьд харилцан адилгүй байдаг.

Зөвшөөрөлгүй 89 сүм хийд бий

Манай улс анх удаагаа буюу 2014 онд шашны сүм хийдийг тоолж бүртгэлжүүлсэн байна. Нийслэлийн нутаг дэвсгэрийн хэмжээнд арав орчим шашны төрөл, урсгал чиглэлийг төлөөлж үйл ажиллагаа эрхлэн явуулах зөвшөөрөлтэй болон зөвшөөрөлгүй нийтдээ 372 сүм хийд, шашны байгууллага байдаг аж. Үүнээс албан ёсны зөвшөөөрөлтэй 283, зөвшөөрөлгүй 89, тогтвортой үйл ажиллагаа явуулдаг 234 сүм хийд байгаа юм. Сүм хийдийн ихэнх хэсэг буюу 61.3 хувь нь христийн шашны сүм, цуглаанууд байдаг бол 28.5 хувийг бурхны шашны сүм хийд эзэлдэг байна. Мөн Бөө мөргөлийн зан үйлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 22, Католик шашны долоон байгууллага нийслэлийн Багануур, Налайх, Чингэлтэй дүүргээс бусад дүүрэгт ажиллаж байгаагийн сацуу “бусад” буюу бахай шүтлэг, мүүн, шинто, хиндү шашныг төлөөлсөн таван байгууллага байдаг аж.

Эцэст нь шашны байгууллагууд шүтэх, эс шүтэх эрх нэрийдлээр залуу үеийг, ирээдүй хойчыг маань элдэв номлолд итгүүлэн тархийг нь угааж байгаа гэдгийг тааварлахад бэрх ажээ….

Д.ЖАРГАЛ

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж