Венесуэл улс мөнгөн тэмдэгтээ дахин шинэчлэв

Хуучирсан мэдээ: 2019.06.13-нд нийтлэгдсэн

Венесуэл улс мөнгөн тэмдэгтээ дахин шинэчлэв

Венесуэл улс мөнгөн тэмдэгтээ дахин шинэчлэв

Улс төр, эдийн засгийн гүн хямралтай байгаа Венесуэл улсын төв банк дахин шинэ мөнгөн дэвсгэрт гүйлгээнд гаргаж байгаагаа өчигдөр /2019.06.12/ зарлажээ. Дахин гэдгийн учир нь тус улс нэг жилийн хугацаанд хоёр удаа мөнгөн дэвсгэртээ шинэчилж байгаа юм.

Үүний өмнө өнгөрсөн оны наймдугаар сард Ерөнхийлөгч Николас Мадуро тус улсын үндэсний валютаас таван ширхэг тэгийг хасах шийдвэр гаргаж байв. Инфляцын түвшин хэт өндөр болсон учир ингэж хямралаас гарахыг оролдсон бөгөөд боливарын хамгийн том дэвсгэрт 500 болсон юм.

Харин өчигдрөөс буюу дээрх шийдвэрээс жил хүрэхгүй хугацааны дараа тус улс 10,000, 20,000, 50,000-тын дэвсгэртүүдийг өнөөдрөөс эхлэн гүйлгээнд гаргаж байна. Одоо Венесуэлийн хамгийн том дэвсгэрт болох 50,000 боливар нь найм орчим ам.доллартай тэнцэж байгаа бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ сард 40,000 боливар байгаа юм.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж